АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар: Шүлснээс халдвар илрүүлдэг PCR оношлуурын албан ёсны эмнэлзүйн туршилт гэвэл ХӨСҮТ дээр 126 хүнд буюу 95 халдвартай хүнд, 31 халдваргүй хүмүүст харьцуулж хийгээд өнөөдөр манайд хэрэглэж байгаа оношлууртай нийцэмж нь 100 хувь байна гэдгийг гаргачихсан.Түүнээс хойш Их сургууль дээрээ 3000,4000 хүнд энэ оношлуураар шинжилгээ хийгээд баталгаажуулаад байгаа шүү дээ. Тиймээс эмнэлзүйн туршилт нь хангалттай тоогоор явагдсан. Ганцхан жишээ хэлэхэд Япон улсад шүлснээс коронавируст халдварыг тодорхойлж байгаа оношлуурыг эмнэлзүйн практикт оруулахдаа 16 хүнд л хийсэн. Энэ үр дүнгээрээ хангалттай юм байна гээд тогтоочихсон. Харин бид 126 өвчтөнд хийсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна