​ “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд хийгдэх ажлуудаа ирэх сарын 01-нд иргэдэд тайлагнана

Н.Мижидмаа
2021/04/29

Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага /ТББ/ нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтынажлыг иж бүрэн  шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн. 

Тохижилтын ажилд нийт 500 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс 9 сая 600 мянган төгрөгийг хандивын дансанд байршуулжээ. Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачилгаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж байсан удаатай. Тэгвэл дээрх аяны хүрээнд хийгдэх ажил, тулгарч буй асуудлын талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр,(Монгол HD,  Боловсрол, UBS, Парламент) тв сошиал пэйжүүдээрмэдээллийн News.mn сайтаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулах юм байна. Мөн энэ өдөр шаардлагатай төсөв, хандивын дансанд цугларсан мөнгийг иргэдэд нээлттэй танилцуулах бөгөөд аяны бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж байгаа аж. 

“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан “Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтаймастер эко 00 болгоно. Уул өөд алхахаар 25 өөр төрлийн сандал бүхий амрах цэгүүдийг бүгдийг нэг стандартад оруулна.  Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно. Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж  гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд  аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсэж байна” гэдгийг ч онцлов. 

Дуслыг хураавал далай гэдэгтэй адил иргэн, ААН-үүдийн хандивлах мөнгөний хэмжээ чухал биш учраас “Хандлагаа өөрчилье” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 1 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 17 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 19 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 20 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08