Халдвар илэрсэн Энэтхэг улсын 19 иргэний 18 нь Дорноговь аймагт, нэг иргэн УБ-т тусгаарлагдаж байна

Н.Мижидмаа
2021/04/30

ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авахад 1,356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна. 1,356 тохиолдол нь  Улаанбаатар хотод 1,190  орон нутагт 138, гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байна. Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн МУ-ын нэг иргэнээс, мөн энэ сарын 23-ны өдөр Казахстанаас ирсэн манай улсын найман иргэнээс илэрсэн байна. Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэдийн 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг иргэн нь УБ хотод тусгаарлагдаж байна. Энэ сарын 26-ны өдөр Энэтхэг -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн ирсэн бөгөөд 11 нь тус улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн МУ-ын иргэд байсан бол үлдсэн иргэд нь гадаадын иргэд байсан. Эх сурвалжийн мэдээллээр Энэтхэг улсын 60 нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид нь Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн гэх мэдээлэл байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 1 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 18 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 20 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08