Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

Н.Мижидмаа
2021/05/01

Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа.

Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг дурдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил байгаа. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, засаглал, эдийн засаг, эрх зүйн реформ хийхгүй бол өнөөдрийн нөхцөл байдалд зам, гүүрээ засаж чадахгүй, мөнгө байхгүй нөхцөл байдал үүсэж байгааг онцолсон. Гэсэн хэдий ч хөл хориотой байгаа энэ хугацааг ашиглаж, зам, гүүрэн байгууламжийнхаа ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас батлуулсан. Энэ нь гүүр, гүүрэн байгууламж, газар доорх байгууламжийн засварын ажилд төдий л хүрэлцээтэй биш” хэмээн ярив. Хэдий тийм ч Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бололцоондоо тулгуурлаж,  засварын ажлыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 1 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 18 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 20 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08