Хятад шинэ цөмийн шумбагч онгоц зэвсэглэлдээ авчээ

Н.Мижидмаа
3 цагийн өмнө

Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд шинээр орсон стратегийн цөмийн шумбагч нь АНУ газар нутгийн дурын цэгт цохилт өгөх чадвартай пуужин тээж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.

 “Цзинь” 094A төслийн энэхүү шинэ шумбагчийг өнгөрсөн сарын сүүлийн өдөр Хятадын Тэнгисийн цэргийн хүч үүсгэн байгуулагдсан 72 жилийн ойн баярын өдөр олон нийтэл танилцуулсан байна. Энэхүү шинэ шумбагч нь 10 мянган км алслалтай “JL-3” тив алгасагч пуужингаар зэвсэглэсэн юм байна. Энэхүү шумбагч нь өмнөх 094 төслийн сайжруулсан хувилбар бөгөөд хэт чимээ шуугиан гаргадагтай холбоотой асуудлыг амжилттай шийдэж чадсан учраас шинэ пуужингаар зэвсэглэсэн аж.

 Ингэж сайжруулахаасаа өмнө хуучин төслийн шумбагч нь АНУ-ын зөвхөн зүүн хойд хэсэгт хүрч цохилт өгөх чадвартай “JL-2” пуужингаар зэвсэглэж байжээ.

 Хятадын Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд “094” төслийн зургаан цөмийн шумбагч байдаг. Ойрын үед “092” төслийн хуучирсан шумбагчийг солихоор ахин хоёрыг нэмж барих төлөвлөгөөтэй байгаа гэж байна. Түүнчлэн зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Хятад удахгүй “096” төслийн шинэ үеийн шумбагч угсарч, 2030 оноос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

 Дэлхийн дээр АНУ, ОХУ, Франц, Их Британи, БНХАУ, Энэтхэг гэсэн таван улс тив алгасагч пуужингаар зэвсэглэсэн стратегийн цөмийн шумбагч усан онгоцтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 1 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 4 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 4 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 5 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 5 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 6 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 7 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 8 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 8 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 10 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 11 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 12 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 12 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр