Э.Бат-Үүл: МАН-д 30 жил дээрэлхүүлэхдээ АН-ыг дэн буудал болгох гэж зүтгээгүй

Н.Мижидмаа
2021/05/08

Ардчилсан намынхан төв талбайд болсон өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор /club house/-д “Аюулгүйн зөвлөлийн гурав АН-аас савраа тат” гэх хэлэлцүүлэг өрнөж байна.

АН-ын Нийслэлийн намын хорооны дарга Э.Бат-Үүл: С.Ганбаатарыг 6 цагийн өмнө АН-д оруулж ирчихээд Н.Алтанхуягийг биш С.Ганбаатарыг дэмж гэсэн командийг Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн байсан. Тэгээд өнөөдөр бид намынхан дээрээ очтол С.Ганбаатар биднийг өөдөөс гүтгээд байж байгаа юм. С.Ганбаатар ядаж 6 сар болчихоод АН-ын өмнөөс дуугар. Золбин хүмүүсийн дэн буудал бол АН биш. МАН-д 30 жил дээрэлхүүлж явахдаа АН-ыг дэн буудал болгох гэж яваагүй.АН үнэндээ ҮАБЗ-өөс явуулж буй явуулгад өртсөн. ҮАБЗ-ийн гурав  эхэндээ бараг ах дүүс шиг байсан.Садар самуун явдал болсон. Улс төрөөр бол. Нэгдүгээр шатанд АН-ыг ардчилалыг устгах зүйл хийсэн. Ерөнхийлөгч мэндчилгээндээ бид шинэ эрин үеийг эхлүүллээ гэж цог золбоотой хэлж байсан. Гэтэл дараа нь З.Энхболд ярихдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид явахгүй гэж хэлж байсан гээд тэдэнтэй тохироо хийсэн байснаа хэлчихэж байгаа юм.Хоёр дахь шатандаа У.Хүрэлсүх нь шогтоод эхэлчихсэн. Ерөнхийлөгчид зүтгээд дайрчихсан. Ардчиллаа хамгаалъя гэдэг зөв зүйл ярьсан хүмүүсийг, гишүүдээ дэмжихээр очсон ч үзээгүй зүйлээ үзлээ. Нөхдөө бид ирж байна шүү гээд тугаа бариад очтол тугийг маань ураад хаячихсан. Намайг арай ч тасдаад хаячихсангүй. ҮАБЗ-ийнхөн атгасан гар шиг байхдаа л ардчиллыг үгүй хийх зүйлийг хийсэн. М.Тулгат, Ч.Өнөрбаяр хоёр нөхөд маань тэнд байна гээд дээрээс хойш хэлэхээр нь өнөөдөр хорио тавигдангуут очтол тийм зүйл боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 3 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 22 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08