Талийгаачийн охин Н: Вакцин хийхдээ ээжийн даралтыг үзээгүй гэсэн,ээж маань вакцин хийлгээд амиа алдчихлаа

Н.Мижидмаа
59 минутын өмнө

Энэ сарын 09-ны өдөр БНХАУ-ын Синофармын Вероселл вакциныг хийлгэсэн 44 настай эмэгтэй 10-ны өдөр амиа алдсан мэдээлиийг бид ар гэрийнхэнээс нь тодрууллаа.

Талийгаачийн охин н.Нандиндулам: Тавдугаар сарын 09-ны өглөө 10-11 цагийн хооронд манай дүүг надад үлдээгээд ээж нь вакцинаа хийлгээд ирье гээд яваад ирсэн. Надад вакцин хийлгэж болох үгүйг мэдэхгүй байна. Юу ч гэсэн очиж асуугаад болно гэвэл хийлгэчихье гээд явсан. Ирэхдээ вакцин хийлгэчихээд ирсэн. Эмчээс нь асуутал болно гэхээр хийлгэчихлээ, гайгүй юм шиг байна гээд хэлж байсан. Гэртэй ойрхон газарт вакцин хийлгэсэн. Тэгээд 10-ны оройн 21 цаг 45 минутын үед нойл орох гэж гараад, удаад эргэж ирээгүй. Удаад байхад нь гартал амьсгалахгүй байсан. Вакцинаа хийлгээрэй гээд уриалаад байхаар нь ээж хийлгээд ирье гээд явсан. Гэхдээ Хятадын Вероселл үйлдвэрээс зөвлөхдөө жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа, хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийлгэж болохгүй гэдэг зөвлөмж гаргасан. Манай ээж нэг сарын 10 хоногийн өмнө манай отгон дүүг гаргасан. Нялх биетэй байсан. Эмчийн магадлагаан дээрээ ямар нэгэн өвчин байхгүй, даралт өндөр байна гэж бичсэн байна. Даралтынхаа эмийг ууж байсан. Эмч нь вакцин хийхдээ ээжийн даралтыг үзээгүй юм билээ. Би эхээс дөрвүүлээ дээрээ нэг ахтай, найман настай охин дүүтэй, нэг сартай дүүтэйгээ үлдээд байна. Аав маань төрийн албанд ажилладаг. Одоогоор холбоотой байгууллагууд холбогдоогүй байна. Вакцин хийлгээд нас барчихаад байхад яагаад чимээгүй байгаад байгаа юм бэ. Олон хүн амиа алдаад байх, чимээгүй байгаад байвал дахиад олон хүн нас барвал яах юм бэ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 3 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 21 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08