ЭМЯ:Вакцин хийлгээд амиа алдсан гэх эмэгтэйн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирэх хариуг хүлээж байна

Н.Мижидмаа
31 минутын өмнө

Энэ сарын 09-ны өдөр БНХАУ-ын Синофармын Вероселл вакциныг хийлгэсэн 44 настай эмэгтэй амиа алдсан мэдээлиийг бид ар гэрийнхэнээс нь авч хүргэсэн. Тухайн эмэгтэй нэг сар 10 хоногийн өмнө төрсөн нялх хүүхэдтэй эмэгтэй байсан юм. Тэгвэл энэ асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс тайлбар хийжээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нас барсан хүмүүсийн шалтгааныг эцэслэн тогтоодог. Үүний дараагаар Эрүүл мэндийн яамнаас тодорхой
мэдээлэл өгөх болно.Бид одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирэх шинжилгээний хариуг хүлээж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болоод ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш 30 минутын хугацаанд илэрдэг. Аливаа вакцин хийсний дараа эмчийн хяналтад 30 минут байлгадаг нь нас баралтад хүргэхээр урвал эхний 30 минутад л илэрдэгтэй холбоотой гэж ойлгож болно гэв.

Харин талийгаачийн ар гэрийнхэн нь талийгаачийг ямар нэг хууч өвчингүй, даралт нь ихэсдэг байсан ч вакцин хийхдээ даралтыг нь үзээгүй байсан гэх мэдээллийг өгч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 3 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 20 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 22 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 22 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08