Амаржаад нэг сар арав хонож байсан 44 настай эмэгтэй вакцин хийлгээд маргааш нь харамсалтайгаар амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Талийгч эмэгтэйг вакцинаас болж нас барсан гэж ташаа мэдээлэл гараад байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар вакцинтай ямар ч холбоогүй. Судасны цүлхэнтэй байсан бөгөөд цус харвалт үүсч улмаар нас барсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна