''Вакцин хийлгэх боломжгүй хүмүүст эмнэлгийн магадлагаа олгоно''

Н.Мижидмаа
2021/05/17

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр өнөөдөр /2021.05.17/  тус яамны газрын дарга Л.Энхсайхан вакцинтай холбоотой дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Манай Улсын хувьд ковид-19 өвчний эсрэг вакцины эхний тундаа 1.7 сая хүн буюу 18 хүртэлх насны хүмүүсийн 31 хувь нь бүрэн хамрагдаад байна. 
Нэгдүгээр тунгаа хийлгэчхээд хоёр дахь тундаа хамрагдахдаа эргэлзэж буй хүмүүс байна. Эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг, харин хоёр дахь тунг хийлгэсний дараа цусан дахь хамгаалах уургийн агууламж илүү өндөр болж нэмэгддэг. Тиймээс хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн тулд хоёр дахь тунг хийлгэх шаардлагатай.Мөн вакцины нэгдэх тун хийлгэсэн хүмүүс эргэлзэж байна. Вакцин хийлгэх боломжгүй туйлын эсрэг заалттай хүмүүст эмнэлгийн магадлагааг гаргахаар ажиллаж бана. Вакцины дараах урвал, хүндрэлээс сэргийлж орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв,  нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд I, II, III эмнэлэгт тэдгээр хүмүүст Вероцелл вакциныг хоёр тунгаар, эмнэлгийн хяналтан дор хийхээр зохион байгуулж байна.
Ер нь вакцин хийлгэхдээ эргэлзэж буй хүмүүс аль аль эрсдэлийг нь дэнсэлж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв хийлгэсний дараах болон хийлгэхгүй бол ямар эрсдэл гарч болохыг тооцоолсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас ч зөвлөсөн. Вакцинд хийлгэхгүй байгаа хүмүүсийн дийлэнх  нь хариу урвал үзүүлнэ гэсэн айдастай байна.  Коронавирус нь хүний бие бүх эд, эрхтнийг гэмтээж, бөөрний, амьсгалын, зүрх, тархины хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Халдвар авсны дараа бие сулрах, ядрах зэрэг мэдрэлийн ядаргааны өөрчлөлтүүд гарч байгаа. Иймд вакцинаа хийлгэх мөн халдвар хамгааллыг сахих ёстой. 
Вакцин хийлгэсэн хүмүүст халдварт өртөх магадлалыг судалсан. Эхний тунгаа хийлгэсэн хүмүүс дунд халдвар авсан хүмүүс ч байна. Мөн хоёр тунгаа хийлгээд 14 хоногийн дараа халдвар авах нь буурч байгаа юм. Вакцинаа хийлгэчихээд 21 хоног дэглэмээ барих шаардлагатай  21 дэх хоногийн дараа халдвар авах нь тун цөөхөн байна. Вакцин хийлгэсэн хүмүүс  мөн гам барих ёстой. Вакцин хийлгэснээс  21 дэх хоногийн дараа хамгаалах үйлчилгээ эхэлнэ.Тэр хүртэл нь маскаа зүүж халдвар хамгааллыг сахих шаардлагатай” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 21 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08