“Отор нүүдлээр яваа иргэдийг вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй”

Н.Мижидмаа
2021/05/17


Ковид-19 цар тахлын үед аймаг орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ. Төвийн болон Баруун, Зүүн, Хангайн бүсийг хариуцсан Ажлын хэсгийнхэн маргаашаас орон нутагт ажиллахаар болсныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдах үеэр мэдэгдлээ.
Орон нутагт вакцин хадгалах, агуулах зориулалтын орчин нөхцөлийг бэлтгэх, сайжруулах, мөн алслагдсан аймгууд руу вакцин тээвэрлэх ажлыг шуурхай, тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс ээлжийн жолооч нар гаргах, өөр аймаг, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг Шадар сайд онцолсон. Шаардлагатай тохиолдолд баруун, зүүн хязгаар луу вакциныг онгоцоор тээвэрлэж хүргэх асуудлыг ч судалж байгаа аж. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний оношлуур, сорьцын нөөц бүрдүүлэх, зарим томоохон төвлөрсөн газруудад PCR шинжилгээний аппарат суурилуулах, дагалдах хэрэгслээр хангах ажлыг Эрүүл мэндийн яам хариуцан ажиллаж буй.
Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээх болсон тул хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл болоод зорчигчдын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үүрэг даалгаврыг 21 аймгийн Онцгой комиссын дарга нарт онцгойлон өглөө. Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ЭЕШ-д бэлдэж буй сурагчдын давтлагыг энэ сарын 17-ноос тодорхой хяналт, шалгуурын дор танхимаар хэсэгчлэн өгөх, ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 18-аас дээш насны шалгуулагчдыг вакцинд яаралтай хамруулах, шалгалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй зохион байгуулахыг Шадар сайд даалгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 21 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08