Шүүгчээсээ түдгэлзээд, гэмт үйлдлээ шалгуулаач Б.Мөнхбаяр шүүгчээ

Н.Мижидмаа
2021/05/20

Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдлээс нэр бүхий шүүгчид өмгөөлөгчөөс мөнгө шилжүүлэн авсан баримтуудыг өнгөрөгч гуравдугаар сард олон нийтэд дэлгэсэн. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд таван шүүгч, зургаан шүүхийн ажилтан 11 хүнд 47.2 сая төгрөг шилжүүлсэн байдаг. 

Тэдний дунд Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярын ч нэр багтаж түүний 507603....дансанд 2019.8.30-нд 5 сая, 2020.4.7-нд 5 сая, нийт  10 сая төгрөгийг шилжүүлсэн нь банкны хуулгаас харагддаг.

 Гэтэл өнөөдрийг хүртэл уг хэрэг “дарагдах” шинжтэй. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаяр өнөөдөр  юу ч болоогүй мэт ажлаа хийж, хэргийн үнэн, худлыг дэнсэлж сууна. Уг нь ичих нүүр, ёс зүйн хэлтэрхий байсан бол Б.Мөнхбаяр шүүгчээсээ түдгэлзээд гэмт үйлдэлд оролцсон эсэхээ шалгуулах ёстой. 

Үүнийг ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардаж, дээрх асуудалд холбогдосн таван шүүгч, шүүхийн захиргааны зургаан ажилтанд мэдэгдэл хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус мэдэгдэлд шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүндийг сэвтээж байгаа энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахыг хүссэн байдаг. Гэвч одоогоор ажлаа хийсээр, хэн нь  ч хариуцлага хүлээсэнгүй. 
Уг асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд анхаарал хандуулж, хууль хяналтын байгууллагыг шалгахыг шаардсан. “Хэрэг төлөвлөдөг, шүүгч, прокурорыг нэг дор цуглуулж уулзалт зохион байгуулдаг. Энэ бол хууль, шүүхийн байгууллагын албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй. Энэ хүмүүс ямар нэгэн хэргийг хамтран төлөвлөөд гүйцэтгэдэг нь харагдаж байна” гэдгийг  ч УИХ-ын гишүүн  Ч.Ундрам онцолж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 21 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08