СУРВАЛЖЛАГА: Бамбаруушдаа эхийг нь олоод өгчих юмсан гэсэн туйлын хүсэлтэй байна

Ш.АДЪЯАМАА
2021/05/23

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн малчин н.Батбаярын зусланд нь энэ сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш ирсэн талаар сумын удирдлагууд мэдээлсэн билээ. Улмаар бамбаруушийг байгальд нь тавьсан боловч хоёр ч удаа буцаж ирсэн учраас хэсэгтээ тэжээхээр болсон.

Энэ дагуу бид мэдээллийг газар дээрээс нь сурвалжлахаар манай сурвалжлах баг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумыг зорихоор өчигдөр /2021.05.22/ үдээс хойш Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.

Ингээд шөнөжин давхисаар бид зорьсон газраа ирж, баавгайн бамбаруушийн талаар холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээллийг авлаа.


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын БОТХБ-ын тасгийн дарга Г.Баярбат:

"Ирэх долдугаар сар хүртэл тэжээж байгаад байгальд нь тавина"

 Бамбаруушийг амьдрах чадвартай болтол нь сумын ЗДТГ-ын хашаанд тэжээхээр шийдвэрлэсэн. Өдөрт нэг литр сүүг хоёр удаа хувааж өгдөг. Энэ онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдад баавгай айлын бярууг идсэн зэрэг тохиолдлууд гарч байсан учраас бамбаруушийг буцааж байгальд нь тавибал эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс бамбаруушийг хоол тэжээлээ өөрөө олж идэх чадвартай болох хүртэл нь тэжээж байгаад буцааж байгальд нь тавихаар болсон. Нялх амьтаныг байгальд нь шууд тавибал чоно, амьтанд идүүлэхээс эхлээд үер усанд амиа алдах зэрэг янз бүрийн эрсдэл олон бий. Ямартай ч ирэх долдугаар сар хүртэл тэжээж байгаад байгальд нь тавина.

Бамбаруушийг  байлгах тор бэлэн болсон. Тор ирэнгүүт бамбаруушийг хүмүүсийн хөлнөөс зайдуу хашаанд байлгана. Тэр торондоо бамбарууш чөлөөтэй байна гэсэн үг. Дандаа сүүгээр тэжээхгүй. Бор хоолонд оруулна. Байгалийн мөөг, жимс, шоргоолж, хулгана, жирх иддэг учраас энэ дагуу хоол тэжээлийн судалгааг хийж байгаа.Сумын дэлгүүрүүдээс бамбаруушийг тэжээх жимс өгье гэж хэлсэн. Хүмүүс мөн сүү авчирч өгч байна.  Мөн борц идэж байгаа. Торонд хийсний дараа нь мөөг, шоргоолж, модны нахиа олж өгнө” гэв.

  • Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын хооронд нэг голдуу ихэр, хааяа дөрөв хүртэл тооны бамбарууш гаргадаг аж. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил өнжиж төллөдөг байна.

 Баавгай гэдэг амьтан үр төлөө хаядаггүй, буцаж ирдэг гэж ахмадууд ярьдаг талаар Г.Баярбат ярьсан юм. Бамбаруушийг малчны хотонд ирснээс хойш  бамбаруушийн эхийг нь ойр орчимд нь ажигласан ч  одоогоор ажилагдсан зүйл гараагүй гэнэ.

Бамбарууш нялх учраас хүнээс ихэд айдаг гэнэ. Бамбаруушийн өмнө нь сүүг тавиахад өөрөө уучихдаг юм байна

Сумын төвийн хүүхдүүд бамбаруушийг үзэхээр их ирдэг гэдгийг хэлж байна. Эхийг нь олоод өгчих юмсан гэсэн  туйлын хүсэлтэй байгаагаа тэд хэлж байлаа. Бамбарууш өдгөө гурван сар хүрчээ. Өндөр нь 48 см,  6 кг жинтэй.

Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын жижүүр А.Батбаяр: Сүүлийн үед бамбарууш маань ууртай болоод байгаа

Өдөрт 1 литр сүүг өглөө, оройд хувааж өгдөг. Мөн жимс, молоко өгч байгаа. Өгсөн болгоныг л идэх дуртай. Бамбарууш маань өнөө өглөө их унтлаа, чангааж байж сэрээсэн./ Инээв/ Сүүлийн үед бамбарууш ууртай болоод байгаа. Уурлахаараа уяатай модоо тойрно. Хүмүүсийг харахаараа уурлах нь их” гэв.

Бамбаруушийг өхөөрдөн Миша гэж  нэр өгчээ. Ирэх долдугаар сард Мишаг байгальд нь тавихдаа  GPS-тэй хүзүүвч зүүхээр төлөвлөж байгаа аж.

Сонирхуулахад, хүрэн баавгай монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархсан байдаг. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт байршдаг. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг.

 Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл, 5-6 сар ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил 11 сарын сүүлээр ичдэг. Ичээ гол төлөв унанги мод ихтэй газарт, хадны завсар байна. Ороо нийллэг зургадугаар сараас долдугаар сард болно.

 Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдаг. Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллодог.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр