​ СЕХ: Сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл олон нийтэд мэдээллэхгүй

Н.Мижидмаа
2021/05/28

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас 2021 оны 5 дугаар сарын 20, 21-нд ирүүлсэн шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ. Тус намаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт хандан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хэрэглэсэн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх асуудлаар гомдол, мэдээлэл гаргасан эсэх, гаргасан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар Ардчилсан нам болон Сонгуулийн ерөнхий хороо, олон нийтэд мэдээлэл өгөх”-ийг хүссэн юм. 

Нийслэлийн Прокурорын газраас “Гомдлын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн үндсэн серверт гаднаас хандалт, халдлага хийх, мэдээлэл өөрчлөх, устгах техникийн боломжгүй болох нь тогтоогдсон”, уг асуудалд холбогдох этгээдүүд бусдыг төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг авахыг завдсан үйлдлийн талаар олон нийтэд мэдээлсэн тухай хариуг ирүүлсэн

Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг хэрэглэх бэлтгэл ажлыг хийж, нээлттэй, ил тод байдлын зарчмыг баримталж, уг төхөөрөмжийн үйл ажиллагаа, эх код зэргийг шалгах, танилцах боломжийг хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, сонгуульд оролцох нэр дэвшигчээ бүртгүүлсэн нам, эвслийн төлөөлөлд олгож, бүх талын оролцоог ханган ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг буюу тоолсон саналын үнэн, зөвийг нягтлан шалгах талаар хуульд заасан олон төрлийн боломжит арга, хэлбэрээр ажиглах, шалгах бүрэн боломжтой. Сонгууль зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгасны үндсэн дээр гомдол хүсэлтийг бодит баримтад тулгуурлан гаргах шаардлагатайг Ардчилсан намд хүргүүлсэн хариу бичигт дурдсан болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 19 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 21 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 21 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08