Д.Амаржаргал: Бурхан биднийг дахин нэг "САЙН ААВ"-аар шагнасан

Н.Мижидмаа
2021/06/01

2014 онд "Хэн нэгэн" иргэний хөрөг нэвтрүүлэгт таксины жолооч Т.Даваасүрэн оролцсноор түүнийг олон нийт сайн аав гэдгээр нь мэддэг болсон. Тэрбээр 2016 онд өвчний улмаас харамсалтайгаар амиа алдсан юм. Түүний эхнэр Д.Амаржаргал нөхрийнхөө дурсгалд зориулж сайн аав киног хийх санааг гаргаж "Сайн аав" кино 2017 онд хийгдсэн түүхтэй. Цэл залуухан гучин хэдхэн насандаа амьдралынхаа ханийг алдаж, таван хүүхэдтэйгээ үлдсэн амаржаргалд тэнгэр нурах шиг болж, хүүхдүүдийнхээ төлөө бүх хүчээ дайчилан хичээнгүйлэн амьдарч байна. Түүний гэр бүл дахин элэг бүтэн болж саяхан тэдний гэр бүл амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж, бяцхан хүүтэй болсон юм. Аав болон ах эгч нараа хооронд нь холбож гэр бүлд хайр дүүрэн гэрэлтэж ирсэн гэр бүлийн бяцхан гишүүндээ Э.Батхолбоо гэдэг нэрийг хайрлажээ.


Г.Энхмандахын гэр бүл үргэлж ярилцаж асуудлаа ойлголцлоор шийддэг. Г.Энхмандахын тухайд гэр бүлийн сэтгэлзүйч мэргэжилтэй учир хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцоход хялбар байдаг талаараа ярьж байлаа. Хүүхдүүдийг нас насаар нь , ааш зангийн оцлогоор нь харьцах нь хүүхдээ гомдоохгүй, үл ойлголцолд хүргэхгүй байх давуу талтайг хэлж байгаа юм.



Том охин Д.Энхжингийн тухайд Сити их сургуульд Жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард хоёрдугаар курст орно.

Дунд охин Д.Эмүжин гэрийнхээ ажилд туслалцаж, дүүгээ харах, хоол ундаа хийх ажлуудыг хийдэг талаар ярив.


 

Том хүү Д.Мөнхжингийн тухайд энэ жил 10 дугаар ангийн сурагч. Даруухан, хичээлдээ маш сайн талаар аав нь хэлж байсан юм.  Д.Мөнхжин гадаадад суралцах  төлөвлөгөөтэй байгаа талаараа ярив.



Бага дүү нарынх нь тухайд бяцхан Батхолбоогоо харж, хичээлээ хийж, тоглож цагийг өнгөрөөдөг байна.

Гэр бүл бүхэн аз жаргалтай, элэг бүтэн, эвтэй найртай, хайраар дүүрэн байх болтугай.Та бүхэндээ эх үрсийн баярын мэндийг дэвшүүлж байна.

Бичлэг бүтнээр нь үзэх:


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 1 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 18 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 19 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 20 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08