МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн Н.Түвшинбаяр
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл цацагдаад
байсныг МҮОХ-ноос үнэн болохыг мэдээлж байна.
Энэ асуудлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний гишүүн Д.Отгондалай ярихдаа Н.Түвшинбаярын туслах Олимпийн хорооны тамга аваад зугтаасан. Хэрэв Н.Түвшинбаяр энэ долоо хоногт тамгаа авчирч өгөхгүй бол бид цагдаад хандана. Монголын тамирчид Олон Улсын олимпийн хорооны цагаан туган дор оролцохоор болоод байна. Мөн Олон Улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт хариуцлага тооц гэж гурван бичиг ирсэн гэжээ.
Та бүхэндээ мэдээллийг эргэн сануулахад Н.Түвшинбаяр нь багийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн юм. Улсын начин Э.Энхбатын тухайд БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна