Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж,
ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
- 2021 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 09:30 цаг орчим Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL
маркийн автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
- 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин
явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.
- 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг орчимд Завхан
аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин
онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна