ЕВРО-2020 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ


Хөлбөмбөгийн спортод цар хүрээ, нэр хүндээрээ ДАШТ-ний дараа орох Европ тивийн 16 дахь удаагийн тэмцээн өнөөдөр /2021 оны зургадугаар сарын 11-12-нд шилжих шөнө/ хөшгөө нээж байна. Энэ удаагийн ЕАШТ нь өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан ч ковид цар тахлын улмаас бүтэн нэг жилийн дараа эхэлж байгаа. Европын ЕАШТ анх зохион байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Европын 11 улсын 11 цэнгэлдэх хүрээлэнд болж байгаагаараа онцлогтой.

Евро-2020 тэмцээн нь таван жилийн өмнө болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний форматаар буюу 24 улсын шигшээ баг зургаан хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдана. Хэсэг тус бүрийн эхний хоёр баг шууд хасагдах шатанд шалгарах бол зургаан хэсгийн гурваар шалгарсан багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй баг дөрвөн баг хасагдах шатанд шалгарна.

Тэмцээнд шигшээ багууд 23 тоглогчтой оролцдог байсан бол энэ удаагийн ЕАШТ-д баг тус бүр 26 тоглогчтой оролцож байгаа. Хамгийн ахмад тоглогчоор Нидерланд улсын хаалгач Мартен Стекеленбург бөгөөд 1982 оны есдүгээр сарын 22-нд төрсөн түүний хувьд 39 нас хүрч байна. Харин хамгийн залуу тоглогчоор Польш улсын 17 настай хагас хамгаалагч Каспер Козловский оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд Английн Челси болон Манчестер Сити клубээс хамгийн олон буюу тус бүр 15 тоглогч оролцож байгаа бол Германы Бавари Мюнхен клубээс 14, Италийн Ювентус клубээс 12 тоглогч, Украйны Динамо Киев клубээс 11, Английн Манчестер Юнайтед, Германы Боруссиа Дортмунд, Боруссиа Мюнхенгладбах клубуудээс тус бүр 10, Германы Лайпциг, Италийн Аталанта клубээс тус бүр есөн тоглогч оролцож байгаагаараа Европын клубуудээ тэргүүлж байна.

Тэмцээнийг хүлээн авах хот болон цэнгэлдэх хүрээлэнгүүд:

  • Уэмбли /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хот/
  • Олимпийн цэнгэлдэх /Итали улсын нийслэл Ром хот/
  • Альянз Арена /Герман улсын Мюнхэн хот/
  • Олимпийн цэнгэлдэх /Азербайжан улсын нийслэл Баку хот/
  • Газпром Арена /ОХУ-ын Санкт-Петербург хот/
  • Пушкаш Арена /Унгар улсын нийслэл Будапешт хот/
  • Олимпийн цэнгэлдэх /Испани улсын Севилья хот/
  • Үндэсний цэнгэлдэх /Румын улсын нийслэл Бухарест хот/
  • Йохан Кройф Арена /Нидерланд улсын Амстердам хот/
  • Хэмпден Парк /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Глазго хот/
  • Паркен /Дани улсын нийслэл Копенгаген хот/

Хэсэг:

  • А хэсэг: Итали, Турк, Швейцар, Уэльс
  • B хэсэг: Бельги, Орос, Дани, Финланд
  • C хэсэг: Нидерланд, Украйн, Австри, Умард Македон
  • D хэсэг: Англи, Хорват, Чех, Шотланд
  • E хэсэг: Испани, Швед, Польш, Словак
  • F хэсэг: Франц, Португал, Герман, Унгар

 Б.Бямба

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 5 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 5 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 6 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 6 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 8 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 9 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 10 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 12 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 12 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 13 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр