Хэнтий: Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн хот, аймаг, сум хоорондох хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлалаа

Н.Мижидмаа
2021/06/16

Хэнтий аймгийн Шуурхай штаб, үргэлжлүүлээд Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын А/282 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа.

1. Коронавируст халдварт (ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хот, аймаг, сум, багийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, хүнс, бараа, түлш шатахууны тээвэр, дэд бүтцийн чиглэлээр хийгдэх хөдөлгөөн, албан томилолт, буяны үйл ажиллагаа)-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

2. Голомтот бүс нутгаас аймаг сумд руу зорчих иргэдээс шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ (Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны А/12 дугаар тушаалаар баталсан журмын дагуу) авч оруулахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр)-т даалгалаа.

3. Төрийн байгууллага 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл богиносгосон цагаар (09:00-12:00, 14:00-16:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгав.

4. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, коронавируст халдвар (ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл, бодит байдлыг бүх шатны боловсролын байгууллагын цахим сүлжээг ашиглан сурталчилан ажиллахыг Боловсрол, соёл урлагын газар (С.Мөнхцэцэг)-т даалгалаа.

5. Эрсдэлт бүлгийн хүн амын хяналтыг сайжруулж, судалгааг гарган байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.

6. Аймгийн хэмжээнд жуулчны бааз, аялал зугаалга, олон нийтийг хамарсан найр, цайллага, овоо тахилга шашны зан үйлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгалаа.


Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү. https://fb.watch/68gvmD_Nbs/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 13 минутын өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 19 минутын өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 19 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08