Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо хамтран УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Тодруулбал,
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх,
- Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах,
- Эрүүл мэндийн тухай хуулийн заалтад халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох заалтаа хэрэгжүүлэх,
- Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох тодорхой шаардлага хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна