Л.Баттөр: Нас барсан хүмүүсийн ихэнхи нь вакциндаа хамрагдаагүй байсан

Н.Мижидмаа
2021/06/16

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Вакцинд хамрагдсан ч халдвар авсан хүнд олон нийт анхаарлаа хандуулж вакциныг үр дүнгүй юм байна гэх шүүмжлэл гарч ирж байна. Вакцины үр нөлөө нь хүндрэл, нас баралтаас сэргийлж байгаа нь тодорхой харагдаж байна. Манай улсад хийгдэж буй Синофарм болон Спутник, Файзер, Астразенека вакцин бүгд үр дүнтэй. Нас барсан иргэд  вакциндаа хамрагдаагүй байна. Өвчний түүхийг нь харахаар хавсарсан суурь, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүдтэй байгаа юм. Вакцин бол хүндрэл, нас баралтаас сэргийлнэ. Нийт иргэдийн 1,3 сая иргэн вакциндаа хамрагдсан байна. Гэхдээ вакциныг сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Жирэмсэн болон 16,17 настай хүүхдүүддээ вакцин хийлгэхдээ сайн бодож байж, зөв шийдвэр гаргаасай. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн дунд тодорхой хэмжээгээр халдвар авсан хүмүүс бий. Гэхдээ эерэг мэдээ өгөхөөр хүмүүс тайвшраад маск зүүхгүй халдвар хамгааллын дэглэмээ барихаа больчихдог. халдвар нэмэгдээд байгаад иргэд гайхаж байна. Энэ сарын 15-наас халдвар буурна гэж эрдэмтэд гаргасан.  Гэхдээ тооцоолоогүй олон хүчин зүйл байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд халдварын тохиолдлыг сонгуультай холбоод улстөржүүлээд байна. Аймаг орон нутаг руу хөл хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 9 минутын өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 15 минутын өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 19 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08