​К.Роналдо ба түүний нөхөд Германы машины өмнө хүчин мөхөсдөв


Европын аваргын тэмцээний хамгийн үзүүштэй F хэсгийн тоглолтууд маш сонирхолтой боллоо. Германы шигшээ баг Португалыг хожсон бол Мажарууд дэлхийн аваргаас оноо салгасан. Мөн Е хэсэгт Европын шилдэг довтлогч Р.Левандовский тэргүүтэй Польш Испанийн шигшээ багтай тэнцлээ.

F хэсэг

Унгар 1-1 Франц

Гоол: А.Фиола 45+2’, А.Гризманн 66’

Шар хуудас: Е.Ботка 52’, Б.Павар 10’

Унгар: П.Гулачи, Е.Ботка, В.Орбан, А.Салаи, Л.Него, Л.Кляйнхайслер (Г.Ловренчич 84‘), А.Нагь, А.Шафер (Т.Чери 76‘), А.Фиола, Р.Шаллаи, А.Салаи (Н.Николич 26‘)

Франц: У.Льорис, Б.Павар, Р.Варане, П.Кемпембе, Л.Динь, П.Погба (К.Толиссо 76‘), Н.Канте, А.Рабиот (У.Дембеле 57‘), А.Гризманн, К.Бензема (О.Жиру 76‘), К.Мбаппе

Хэсгийн эхний тоглолтондоо Германыг хожсон Францууд Мажаруудтай тэнцэж оноо алдлаа. Ингхээд бүр эхний хагаст нэг гоол алдсан. Унгарын А.Фиола эхний хагас өндөрлөхтэй зэрэгцэн багтаа итгэл найдварын гоолыг авчирч, өөрсдийн цэнгэлдэхдээ ирсэн олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөөд авсан. F хэсэгт Унгарыг бүгд тооцооноос хасаад байсан ч хэдий ч Унгарчууд аль нэг багт нь саад болж магадгүй байсан. Үүнийгээ ч гүйцэтгэж дэлхийн аварга Францтай 1-1 харьцаатай тэнцэж Европын аваргын оноогоо авлаа.

Португал 2-4 Герман

Гоол: К.Роналдо 15’, Д.Жота 67’, ’Р.Диаш авто 35’, Р.Геррейру авто 39’, К.Хаверц 51’, Р.Госенс 60’

Шар хуудас: К.Хаверц 66’, М.Гинтер 77’

Португал: Р.Патрисиу, Н.Семеду, Пепе, Р.Диаш, Р.Геррейру, Б.Силва (Р.Санчес 46‘), Б.Фернандес (Ж.Моунтиньо 64‘), Д.Перейра, У.Карвалью (Р.Силва 58‘), Д.Жота (А.Силва 83‘), К.Роналдо

Герман: М.Нойер, М.Гинтер, М.Хуммельс (Э.Жан 63‘), А.Рюдигер, Ж.Киммих, И.Гюндоган (Н.Зюле 73‘), Т.Кроос, Р.Госенс (М.Хальсенберг 62‘), Т.Мюллер, С.Гнабри (Л.Сане 87‘), К.Хаверц (Л.Горецка 73‘)

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо тэргүүтэй Португалчууд 4 гоол оруулсан ч Германы залуу багийн өмнө хүчин мөхөсдлөө. Португалын шигшээ багаас К.Роналдо, Д.Жота, Р.Диаш, Р.Геррейру нар гоол оруулж, Германаас К.Хаверц, Р.Госенс нар гоол орулсан. Гэхдээ Португалын оруулсан хоёр гоол нь өөрийн хаалга руугаа оруулсан гоол байсан. Португал хожигдсон нь энэ хэсгийн сүүлийн тойргийн тоглолтыг илүү сонирхолтой болгож байна. Баг нь хожигдсон ч К.Роналдо энэ тоглолтонд гоол оруулснаар Европын аваргын бүх цаг үеийн гоолын рекордоо ахиулсан.

Е хэсэг

Испани 1-1 Польш

Гоол: А.Мората 25’, Р.Левандовский 54’

Шар хуудас: П.Торрес 81’, Родри 90+’, М.Клих 36’, Я.Модер 57’, К.Юзвяк 59’, Р.Левандовский 90+3’

Испани: У.Симон, Х.Альба, П.Торрес, Э.Лапорт, М.Льорнете, Педри, Родри, Коке (П.Сарабиа 68‘), Д.Ольмо (Ф.Торрес 61‘), А.Мората (М.Оярсабаль 87‘), Ж.Морено (Ф.Руиз 68‘)

Польш: В.Щенсный, Я.Беднарек (П.Давидович 85‘), К.Глик, Б.Берешиньский, Т.Пухач, Я.Модер (К.Линетты 85‘), П.Зелинский, М.Клих (К.Козловский 55‘), К.Юзвяк, Р.Левандовский, К.Свидерский (П.Франковский‘)

Алтан үеэ өнгөрүүлж шилжилтийн үе дээрээ яваа Испанийн шигшээ баг бас л тэнцлээ. Тэд эхний тоглолтондоо Шведтэй гоолгүй тэнцсэн бол урьд шөнө Польшийн шигшээ багтай 1-1 харьцаатай тэнцэж хэсэгтээ хоёр оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. А.Мората гоол оруулсан ч Польш довтлогч Р.Левандовский тэнцүүлснээр тоглолт 1-1 харьцаатай өндөрлөсөн. Е хэсгийн сүүлийн тойргийн тоглолтуудаас их зүйл шалтгаалах болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 16 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 16 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 16 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 16 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 17 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 17 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03