Ц.Отгонсүрэн:Даатгуулагч хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэврээ 5-10 жилийн өмнө тогтоолгох боломжтой

Н.Сумъяасүрэн
2021/07/06

- Нийгмийн даатгалын хамгийн өргөн цар хүрээтэй үйлчилгээ болох өндөр насны тэтгэврийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн Ц.Отгонсүрэнтэй ярилцлаа.

- Юуны өмнө нийгмийн даатгал, тэр дундаа өндөр насны тэтгэврийн талаар ерөнхий мэдээлэл уншигчиддаа өгье.

- Даатгуулагч  иргэд цалин хөлснөөсөө тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилгүйдэл, эрүүл мэндийн гэсэн 5 төрлийн даатгалын санд сар бүр шимтгэл төлж эргээд нийгмийн эрсдэл тохиолдох үедээ нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал гаргуулан авдаг зохицуулалттай. Тэтгэврийн даатгал нь энгийн үгээр тайлбарлавал даатгуулагч нь ажил,  орлоготой, хөдөлмөрийн чадвартай байх үедээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд урьдчилан төлснөөр  өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар  алдах үед өөрт нь,  тухайн даатгуулагч нас барсан тохиолдолд  түүний ар гэрт нь байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас   олон жилийн хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар буцаан олгож байгаа мөнгөн төлбөр юм.  

- Хуулийн дагуу өндөр насны  тэтгэврийг тогтоон олгох болзол нөхцөлийг зааж өгсөн байдаг. Өндөр насны тэтгэврийг ямар шалгуур болзол нөхцөлийг  хангасан хүмүүс авдаг вэ?

-  Өндөр насны тэтгэвэр тогтооход тухайн даатгуулагчийн нас,  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа чухал.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар эмэгтэй даатгуулагч 55, эрэгтэй даатгуулагч 60 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгож болно. Жишээлбэл 2021 онд 21 жилээс, 2022 онд 21 жил 3 сараас багагүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол дээр дурдсан насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл шимтгэл төлж ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэврийн нас  хойшлохгүй.    Харин 2022 онд 21 жил 3 сард, хүрээгүй эсвэл үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн хувьд насаа нэмэгдүүлээд тэтгэвэрт гарах боломжтой.  

- Тэтгэвэр тогтоолгоход хөнгөлөлттэй нөхцөлөөр хуулийн хугацаанаас өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг шүү дээ. Энэ талаар?

- Даатгуулагч хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс 5-10 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг. Жишээлбэл, даатгуулагч, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажилласан тохиолдолд эрэгтэй даатгуулагчийг  60 нас хүрэхээс нь 10 жилийн өмнө буюу 50 настайд нь тэтгэвэр тогтоож олгож байна. Ингэхдээ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс хөдөлмөрийн хортой, халуун газрын доор нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдана. Эмэгтэй даатгуулагчийн хувьд  мөн 20 жил шимтгэл төлсөн байх ёстой ба үүнээс  7 жил 6 сар нь хортой, халуун нөхцөлд ажилласан бол 45 настайд нь тэтгэвэр тогтоож өгдөг.  Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн хувьд нийтдээ 20-иос доошгүй жил  эрэгтэй даатгуулагч хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй, эмэгтэй даатгуулагч 10 жилээс доошгүй хугацаагаар ажилласан бол тэтгэвэр тогтоолгох  насыг нь  5 жилээр наашлуулдаг. Мөн ажил мэргэжилтэй холбоотой хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байна. Жишээ нь мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, дуучин, хөгжимчин, уран нугараач, циркийн акробатчин, амьтан сургагч зэрэг нарийн мэргэжлээр тасралтгүй 20 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтооно.  Эсвэл нийтдээ 25 жилээс доошгүй  түүнээсээ тухайн мэргэжлээрээ 15 жил ажилласан урлагийн ажилтан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгож болно. Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25 жил ажилласан бол, Монгол Улсын шүүхийн  шүүгчээр 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоодог.   Түүнчлэн төрүүлсэн болон  3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эхийн хувьд 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд  50 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Мөн нийтдээ 20-иос доошгүй жил үүнээс 15 жилээс доошгүй малчнаар ажилласан эрэгтэй, 12 жил 6 сараас доошгүй  малчнаар ажилласан эмэгтэй даатгуулагчид 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгож байна. 

- Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа иргэд юун дээр анхаарвал зохистой вэ?   Бүрдүүлэх баримт бичиг талаар зөвлөгөө өгөөч.

- Даатгуулагчдын хувьд цагийг нь тулгаж баримт бичгээ бүрдүүлдэг. Гэтэл зарим нь дутуу, шаардлага хангахгүйгээс цаг алдах нь бий. Иймээс 2018 оноос эхлээд  “Даатгуулагч танд зөвлөн тусалъя” аяныг нийгмийн даатгалын  байгууллага жил бүр зохион байгуулж 2-3 жилийн  дараа тэтгэвэр тогтоолгох насны иргэдэд зөвлөгөө өгч байна.  Тэтгэвэр тогтоолгоход 1995 оноос өмнө ажилласан хугацааг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр,  1995-2020 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нотлох  нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, сүүлийн 20 жилийн доторх 7 жилийн цалин,  иргэний цахим үнэмлэх, өргөдөл, шаардлагатай. Хэрэв  дэвтрээ үрэгдүүлсэн,  бичилт нь шаардлага  хангахгүй болсон бол  архивын лавлагаа,  зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилласан хугацааг нь нотлох шүүхийн шийдвэр байж болно.   

           Тэтгэврийн тооцооллыг хэрхэн хийдэг вэ?  Зарим төрлийн нэмэгдлүүдийг тогтоосон болон  тогтоох гэж байгаа тэтгэврүүд  дээр нэмж,  олгодог юм байна лээ.  Энэ талаар?

-   Даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жил дундаас аль өндөр, дараалсан 7 жилийн  цалинг сонгож, дундаж цалинг нь тооцоолно.  Үүнээс даатгуулагч 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд сард олгох тэтгэврийг нь  45%-иар, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5%-иар, сар тутамд 0.125%-иар нэмэгдүүлнэ. Мөн эмэгтэй даатгуулагчийн тухайд төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийнх нь тоогоор  1 жил 6 сараар тооцож шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлж байна. Түүнчлэн хугацаат цэргийн албыг байлдагч түрүүчээр хаасан болон цэргийн байгууллагад мөрдөстэйгөөр алба хаасан хугацааны 1 жилийг нь 1 жил 6 сар энгийн байгууллагад ажилласнаар тооцон ажилласан буюу шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлэх замаар сарын тэтгэврийг тогтоож олгодог.

-  Нийгмийн даатгалын сангаас хичнээн иргэнд ямар хэмжээний тэтгэврийг олгож байна вэ? Тэтгэврийн дундаж, доод хэмжээ ямар байна вэ?  

-  Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450.0 мянган иргэн тэтгэвэр авч байна.  Нийгмийн даатгалын байгууллагаас  өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр,  цэргийн тэтгэвэр гэсэн 4 төрлийн тэтгэврийг олгодог ба  тэтгэвэрт 2020 онд 2.2 их наяд төгрөгийг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс зарцуулсан байна. Харин өндөр насны тэтгэвэр авагч 345.0 мянган иргэн бий. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг байна. Харин дундаж тэтгэврийн хэмжээ 417.8 мянган төгрөг  байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 30,7%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.

- Тэтгэврийн шинэчлэлийн талаар  иргэд маш их ярьж байна.  Урт хугацаандаа ямар шинэчлэлт  өөрчлөлт хийх чиглэл баримталж ажиллаж байгаа вэ?

- Төрөөс “тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого (2015-2030) “ үндсэн чиглэлтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна.  Энэ хүрээнд 4 хууль шинэчлэгдсэн, шинээр нэг хууль боловсрогдон батлагдана.   Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор төрөөс баримталж байгаа бодлого нь 2030 он гэхэд 3 давхаргын тэтгэврийг авах боломжийг ард иргэддээ бий болгохоор заасан байгаа. Өөрөөр хэлбэл суурь тэтгэвэр, шимтгэлд суурилсан давхарга, нэмэлт буюу хувийн байгууллагад даатгуулсан тохиолдолд гуравдагч эх үүсвэрээс тэтгэвэр тогтоолгож авах боломжийг хууль эрх зүйн хүрээнд бий болгох юм.

-  Ярилцсанд баярлалаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 9 минутын өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 19 минутын өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 3 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 4 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 4 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 5 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 21 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 22 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 22 цагийн өмнө