ТАНИЛЦ:Өршөөлийн хууль бүрэн эхээрээ

Ш.АДЪЯАМАА
2021/07/07

УИХ-аас баталсан Өршөөлийн хуулийг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулж байна. Энэ удаагийн Өршөөлийн хууль нь долоо дахь удаагийнх бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Өршөөл үзүүлэх хууль тогтоомж

2.1.Өршөөл үзүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:

3.1.1. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;3.1.2. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;

3.1.3. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

3.2.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх

4.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

5 дугаар зүйл.Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох

5.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.

5.2.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.5.3.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.

6 дугаар зүйл.Ялаас өршөөн хасах

6.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.6.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/, Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах /Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/, Хууль бусаар үр хөндөх /Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эд хөрөнгө устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах /Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах /Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах /Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/, Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах /Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.6.3.Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

6.4.Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.

6.5.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.

7 дугаар зүйл.Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих

7.1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

7.3.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хоёр жилийг хасаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

8 дугаар зүйл.Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох

8.1.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.

8.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

8.3.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ ӨРШӨӨЛД ХАМААРУУЛАХГҮЙ НӨХЦӨЛ

9 дүгээр зүйл.Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл

9.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах /Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2, 114.3 дахь хэсэг/, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэг/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх /Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл/, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйл/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 дэх хэсэг/, Банкны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл/, Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1561 дүгээр зүйл/, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1562 дугаар зүйл/, Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох /Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйл/, Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл/, Аудитын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл/, Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах /Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйл/, Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох /Эрүүгийн хуулийн 1662 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 1663 дугаар зүйл/, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл/, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3 дахь хэсэг/, Албан тушаалын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг/, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.9.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/, Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл/, Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл/, Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах /Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэг/, Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэг/, Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх /Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйл/, Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах /Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйл/, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших /Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл/, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах /Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших /Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйл/, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах /Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл/, Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях /Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/, Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах /Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйл/, Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг/, Мөрийтэй тоглоом зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах /Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл /, Худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/, Худал орчуулах, хэлмэрчлэх /Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйл/, Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах /Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл/, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйл/, Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйл/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх /Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх /Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл/, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах /Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл/, Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйл/, Оргон зайлах /Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйл/, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих /Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах /Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйл/, Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/, Байгаль орчныг бохирдуулах /Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйл/, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох /Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл/, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл/, Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйл/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Байгалийн тэнцэл алдагдуулах /Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйл/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах /Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх /Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг/, Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах /Эрүүгийн хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Агаарын хөлгийг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 27.8 дугаар зүйл/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших /Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйл/, Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.9.3.Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

10 дугаар зүйл.Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ

10.1.Зөрчлийн тухай хуульд заасан Хууль бусаар зэвсэг эзэмших /Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл/, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйл/, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл/, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл/, Хог хаягдлын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл/, Тамхины хяналтын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйл/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйл/, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл/, Хүүхдийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл/, Бэлгийн дарамт учруулах /Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл/, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Долдугаар бүлэг/, Газрын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл/, Патентийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл/, Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл/, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйл/, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.8 дугаар зүйл/, Зар сурталчилгааны тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл/, Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах /Зөрчлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйл/, Өрсөлдөөний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл/, Компанийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйл/, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7 дахь хэсэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.23 дугаар зүйл/, Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах /Зөрчлийн тухай хуулийн 10.28 дугаар зүйл/, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг/, Цөмийн энергийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйл/, Авто замын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйл/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйл/, Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйл/, Сонгуулийн хуулийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.

10.2.Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОХИРОЛ, ХОР УРШГИЙГ БАРАГДУУЛАХ, НӨХӨН ТӨЛӨХ, ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ

11 дүгээр зүйл.Хохирол барагдуулах, нөхөн төлөх

11.1.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

11.2.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

11.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу зөрчлийн шийтгэлээс өршөөн чөлөөлсөн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, зөрчлийн үр дагаврыг арилгах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хүн, хуулийн этгээд холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 ТАВДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ, ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

12 дугаар зүйл.Хууль хэрэглэх журам

12.1.Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.

12.2.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байна.

12.3.Энэ хуулийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоосон байна.

12.4.Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

12.5.Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана.

12.6.Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.

12.7.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.

12.8.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.

12.9.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд прокурор, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

12.10.Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.

12.11.Хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан бол зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.

12.12.Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.

12.13.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хасахад түүний энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг баримталж, энэ хуулийн 7.3-т заасны дагуу эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход энэ хуулийн 12.12-т заасан өршөөлд хамааруулах зохицуулалт хамаарахгүй.

12.14.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.

12.15.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий албан тушаалтан гаргана.

12.16.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаргана.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

13.1.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Г.ЗАНДАНШАТАР

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 47 минутын өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 1 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 2 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 2 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 2 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 17 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 17 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 18 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 18 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 18 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 19 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 20 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 21 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 21 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 21 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 22 цагийн өмнө