Замын-Үүд: 26 хоногийн ажлын үр дүн ба өөрчлөлт


Ковид-19 халдварын шалтгааны улмаас манай улсын хилийн боомтуудын ачаа тээврийн асуудал олон сар саатах асуудал үүссэн. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс шуурхай шийдвэрлэхээр түр ажлын хэсгийг Замын-Үүд боомт дээр томилон ажиллуулаад 26 хонож байгаа билээ.

Тэгвэл энэ хугацаанд түр томилогдсон ажлын хэсгийнхэн дараах ажлуудыг үүрэг, чиглэлийн дагуу хариуцлагатай хийж гүйцэтгээд байна. Тухайлбал :

  • Замын-Үүд дэх гаалийн байгууллагын хашаанд гэхэд 200 гаруй машин ачаа, барааны бөөгнөрөл үүссэн байсныг шуурхай бүрдүүлэлт, хяналт шалгалт хийн дуусгасан
  • Импортын чиглэлийн ариутгалын хаалгыг стандартын дагуу захиалан угсарч ариутгалын ажлыг эхлүүлсэн
  • Экспортын чиглэлийн ариутгалын хаалгыг суурилуулж, угсралтын ажлууд хийгдэж байна
  • Олон сар цар тахлын улмаас экспорт, импортын эргэц удааширсан байсан бол одоо импорт 100-аас 187, экспорт 50-аас 110 болоод байна
  • Замын-Үүд дэх гаалийн газраас Эрээн хотын гаалийн газартай холбогдон өдөрт орж ирэх тээврийн хэрэгслийг 180-иас 200-д хүргэх, Эрээн хотын өргөн төмөр замын хяналтын бүсийг ашиглалтад оруулах саналыг тавьж нааштайгаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсоны үр дүнд өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо өнөөдрийн байдлаар 187 хүрээд байна. Мөн Эрээн хотын өргөн төмөр зам ашиглалт орж өдөрт 50-70 вагон нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн
  • Эрээн хотод урт удаан хугацааны турш бөөгнөрөл үүссэн 3000 гаруй машин ачаа барааг наймдугаар сардаа багтаан машинаар болон галт тэргээр татан авч дуусгахаар хуваарийн дагуу ажиллаж байна
  • Замын-Үүд дэх гаалийн 12 хяналтын бүс буюу терминалыг дэглэмийн дагуу бүх үйл ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг нь мэргэжлийн хяналтын шаардлагын дагуу шинэчлэн зохион байгуулж тогтоосон
  • Цөөн тооны эрх мэдэлтнүүдийн танил талын хүрээнд үйлчилдэг, үнийн хөөрөгдлийг нэг талдаа дэвэргэдэг байсан ачааны машины жолооч нарын үйлдлийг таслан зогсоох, шинээр тусгаарлалтад ажиллах жолооч нарын тоог нэмэгдүүлэхээр болсон
  • Замын-Үүд дэх гааль, мэргэжлийн хяналтын зүгээс 1-2 цагт багтаан бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж, гаалийн талбайг чөлөөлж байна
  • Мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагаас улсын байцаагч нарыг уртасгасан цагаар ажиллуулж, Замын-Үүдээс хот руу лабораторийн дээжийг өдөрт явуулж, хариуг нь шуурхай гаргадаг болсон
  • Замын-Үүд дэх төрийн албан хаагчид иргэддээ хүнд сурталгүй үйлчилдэг болгох, түргэн шуурхай, нээлттэй ил тод ажиллуулж эхэлсэн. Үүний дагуу иргэдээс санал гомдол авах 96361281 дугаарын утсыг өглөө 08.00-20.00 цаг хүртэл ажиллуулж байна
  • Ачаа, тээврийг хэвийн горимд оруулахад Замын-Үүд сумыг ногоон бүс болгох нь нэн чухал. Энэ хүрээнд халдварын дэглэмийг сахиулах, боомт дээр ажиллаж буй нийт алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, тогтмол PCR шинжилгээнд хамруулан зөв зохион байгуулалтад оруулсан
  • Цар тахлын хүнд үед ачаа тээврийг галт тэргээр татах ажлыг хоёр улсын ойлголцол, зөвшилцлийн хүрээнд эхлүүлж чадсан.
  • Хилийн хяналтын байгууллагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг  сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн  шугамаас  зохион байгуулж, ачаа тээврийн  автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын  халдваргүйжүүлэлтийг хийж байна.
  • Халдварын  эрсдэлд улаан, шар бүсэд ажилласан хилийн  байгууллагуудын албан хаагч болон жолооч нарын халдвар  хамгааллын хувцсыг хяналт шалгалтын дагуу өмсүүлж, тайлуулж байна.
  • Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас санаачлан өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоосон байсан учраас гаалийн хяналтын цэгээс ачаа, бараагаа авах хүсэлтэй иргэдэд зориулан гаалийн дотоод ажилчдын автобус үйлчлэн, ачааг бараагаа шуурхай бүрдүүлэлт хийн авах боломжоор хангах ажлыг зохион байгуулсан

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хийсэн албан ёсны уулзалтын үр дүнд цаашид олон эерэг өөрчлөлт, дорвитой шийдвэрүүд гарч эхлэхээр байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 7 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр