II төв эмнэлгийн захирал Я.Амаржаргал дураараа авирлаж хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрч байна

Ш.АДЪЯАМАА
2021/08/06

 Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Я.Амаржаргалыг энэ оны хоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон билээ.  Ийн хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар өдгөө зургаан сар ажиллаж буй тэрбээр  эмнэлгийн ажилтнуудын хууль ёсны эрх, эрх ашгийг ноцтой зөрчиж, улмаар тус  эмнэлгийн хамт олон эрхээ хамгаалуулахаар  Эрүүл мэндийн сайдад С.Энхболдод долдугаар сарын 19-ны өдөр гомдол гаргасан байдаг. 

Тодруулбал,  Я.Амаржаргалын дураараа авирлаж хууль зөрчих асуудал газар авах шинжтэй болж үүний улмаас ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдаж
байгаа тул үүнийг таслан зогсоох, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс салбарын сайддаа ханджээ. 

Я.Амаржаргал тус эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авснаас хойш ажилтнуудын албан тушаалыг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус тушаал, шийдвэрүүдийг удаа дараа гаргасан байна. 

Өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн А/558 тоот тушаалаар эмнэлгийн бүтэц, дүрмийг баталсан. Эмнэлэг батлагдсан бүтцээр ажиллаж, Эрүүл мэндийн яамнаас тогтоосон орон тооны хязгаараас хэтрүүлэхгүйгээр үүргээ хэвийн гүйцэтгэх ёстой. Гэтэл эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргал орон тоо байхгүй байхад өөрийн дураар шинэ орон
тоо, албан тушаал бий болгож, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж томилсон тушаалуудыг удаа дараа гаргажээ. Тухайлбал, Ерөнхий захирлын 2021 оны зургадугаар сарын 07-ны өдрийнБ/123 дугаар тушаалаар Аж ахуй үйлчилгээний албаны Аж ахуйн нярав
 А.Дэлгэрсайханыг ямар ч үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж тасгийн няравын орон тоо байхгүй байхад өөрийн дураар орон тоо гаргаж, няраваар томилж хохироосон бөгөөд ажиллаж байсан ажилд нь гаднаас хүн томилсон аж. Уг албан тушаалд гаднаас шинэ хүн авсан нь төрийн албаны мерит зарчмыг гажуудуулж, цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй.

Мөн 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар Нийгмийн тандалт судалгааны албанд огт байхгүй албан тушаал/орон тоо/-ыг шинээр нэмж Эм зүйн тасгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Гансаруулыг өөрт нь мэдэгдэж, танилцуулалгүйгээр албан тушаалыг нь бууруулж, эрхийг нь зөрчжээ.

Ажиллах орчин нөхцлийг сайжруулах, дутуу байгаа орон тоог гүйцээж ажил хэвийн явуулах боломжийг хангахыг хүсч хүсэлт гаргасан Эм зүйн хангамжийн албаны нэр бүхий долоон ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж,  Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/125 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 131,1-д хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчиж сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл эм зүйн хангамжийн албаны ажилтнууд ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд харин ч удирдлагадаа ажил сайжруулах хүсэлт гаргасныг анхаарах ёстой байтал эсрэгээрээ сахилгын зөрчил гаргасан гэж "арга
хэмжээ” гэгчийг авсан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж хамт олон нь үзэж байгаа аж.  Эмнэлгийн ерөнхий захирлын тушаалд ажилтнуудад ямар сахилгын шийтгэл ногдуулсан, ямар зөрчил гаргасныг огт заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан 3 төрлийн шийтгэгийн чухам ямар шийтгэл ногдуулсан нь уг тушаалд байхгүй “сахилгын арга хэмжээ авсугай” гэж хуульд байхгүй сахилгын хариуцлага оногдуулжээ. 

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 21-д ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид урамшуулал олгохоор заасан тул эмнэлгийн Ерөнхий захирлын хууль бус тушаалын улмаас эм зүйн хангамжийн албаны нэр бүхий долоон ажилтан улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа авч чадахгүй болж цар тахлын энэ хүнд хэцүү үед
ахуй амьдралд нь хохирол учирч, нийгмийн баталгаа алдагдаад байна. Дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж байгаа эмнэлгийн Ерөнхий захирал Я.Амаржаргалын хууль бус үйлдлийг таслан зогсоож,
хууль зүйн үндэслэлгүй, ажилтнуудын амьдрал, амжиргаанд шууд хохироп учруулсан хууль бус тушаал шийдвэрүүдийг нь хүчингүй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэж хохирсон ажилтнуудын эрхийг хамгаалж өгөхийг тэд салбарын сайдаасаа хүсч байна. 

Хоёр, Худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүсгэжээ.

Эмнэлгийн 2021 оны тендерийн худалдан авалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдан үйл ажиллагаа явуулж зарим тендер шалгаруулалт дуусаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангасан ажилтнуудаас бүрдсэн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй болон дахин тендерийг зохион байгуулдаг. Гэтэл Үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, Үнэлгээний хорооны даргаар томилогдсон Төлөвлөлт, эдийн засаг, маркетинг хариуцсан дэд захирал Л.Алтанхуягийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ гараагүй
байсан тул хүлээж байгаад гэрчилгээ нь гарсны дараа өмнөх батлагдсан тушаалуудыг устгаж дахин 2021 оны тав дугаар сарын 28-ны өдрийн А/75, 76, 2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн А/B2 тоот тушаалуудыг гаргаж, тендерийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилжээ. Эдгээр тушаалыг гаргах шаардлагыг “Төрийн бус байгууллагын төлөөлөл Г.Батцэнгэл нь цаашид Үнэлгээний
хороонд ажиллах боломжгүй тул чөлөөлөгдөх өргөдөл өгсөн, Үнэлгээний хорооны даргын А3 сертификат шинэчлэгдсэн" гэж тушаалд заасан нь Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл биш гэж эмнэлгийн хамт олон үзэж байгаа аж.

3.Цар тахлын үед эмнэлгийн үйл ажиллагааг бүх нийтийн бэлэн байдлын зэргийн түвшинд удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах, шуурхай байх үүргээ умартан эмнэлгийн Гамшгаас хамгаалах штабын хурлыг 2021 оны гуравдугаар сараас хойш огт хийгээгүй, эмнэлгийн нөхцөл байдлыг үнэлж, холбогдох арга хэмжээг авахад анхаараагүй. 

4. Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай байлгах, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тасалдалгүй байлгах үүргээ биелүүлэхгүй эм ханган нийлүүлэх ажилд зөрчил доголдол гаргаж худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг цаг тухайд олгоогүй. Тухайлбал, 2021 оны дөрөв, тавдугаар сард худалдан авсан барааны мөнгийгшилжүүлэх зөвшөөрлийг зургадугаар сард өгч эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын төлбөрийг хоёр сараар хоцроосны улмаас нийлүүлэгч нар эм, эмнэлгийн хэрэгслээ нийлүүлэхээс татгалзсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хүргэж, мэс заслын яаралтай хагалгаанууд зогсчээ. 

5. Эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргал болон дэд захирал Л.Алтанхуяг нар өмнөх захирлын үед томилогдсон хүмүүс гэж зарим ажилтнуудыг ялгаварлаж харьцах, ажлын байрны дарамт үзүүлэх, хурал цуглааны үед болон ажлын байранд хэл амаар доромжлох, загнаж хашгирах, ажлаас халахыг байнга сануулах зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд
ялгаварлал, давуу байдал тогтоохыг хориглох зарчмыг олон удаа ноцтой зөрчсөн байна. 

 Я.Амаржаргалын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүд нь ажилтнуудын дунд хагарал үүсгэх, бие биендээ итгэх итгэлийг алдагдуулах ажлын байрны сэтгэл ханамжийг бууруулах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна ггэж эмнэлгийн ажилчид  үзэж буй. Эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргалын хууль зөрчсөн тушаал, шийдвэрийн улмаас эмнэлгийн ажилтнуудын эрх ноцтой зөрчигдсөн, ашиг сонирхлын зөрчилтэй тушаал, шийдвэрийг удаа дараа
гаргасан, ажилтнуудад ажлын байрны дарамт байнга үзүүлж байгааг мөн тус гомдолд дурджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 1 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 1 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 3 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 4 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 4 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 5 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 7 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 7 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 9 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 9 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 9 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 23 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 23 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр