ПСР-ын шинжилгээний хариуг 1 цагийн хугацаанд гаргадаг болно

О.Шүрэнцэцэг
2021/08/08

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. 

Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад  Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа. Тус лабораторийн хувьд ПГУ-ын түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцыг тусгай лабораторид хүргэж унших шаардлагагүй, сорьцод шууд шинжилгээ хийдэг, бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас 1 цагийн хугацаанд 340 сорьцийг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг олон давуу талуутайг онцоллоо. 

Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан ОУ-ын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хийлийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, туршилтын байдлаар зорчигч, иргэдээс  шинжилгээ авах, цаашлаад аймгуудад  бусад дүүргүүдэд суурьшуулан, нэгдсэн цахим сүлжээгэрэ холбож, мэдээллийг нэгтдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад сургаж дадлагжуулах боломжтой тухай  доктор Ли Кён Мин уламжиллаа. 

Мөн ковидын халдвараас урьчилсан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусыг устгах, өвчлөлийг эдгээх  БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс  монгол улсад хандивлах, цаашид худалдах гэрээ байгуулах саналтай тухай мэдээлэл хүргэлээ. 

Шадар сайд С.Амарсайхан “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин  таныг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархаж байна. Холбогдох газруудаас зөвшөөрөл олгож, аль болох богино хугацаанд бичил лабораторийг байршуулах, суурилуулах асуудалд бид анхааран ажиллана. 
Хамгийн гол нь лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдгийг бүхэн сайн мэдэж байгаа. Лаборторийн хувьд богино хугацаанд сорьцийг шинжлэх, хариу гаргадаг учраас бид эхний ээлжинд хил гааль, халдварын тархалт эхтэй дүүргүүдэд байршуулна. Гэхдээ тус лабортори сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг та бүхэн манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид дүүргүүд болон аймгуудын Эрүүл мэндийн төвүүдэд суурилуулна. Бичил лаборторийн хувьд бага зардлаар олон сорьцийг маш богино хугацаанд шинжлэх, дээр нь дельта зэрэг мутацийг газар дээр нь тогтоож чадвартайгаараа олон талын давуу талтай гэж харж байна. Та бүхэнд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НОК бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв. 

БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан дээрх лабораторийг манай улс хил гаалийн бүс, нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд  суурилуулснаар иргэдээс авах сорьцоос  Короновируст халдвар /КОВИД19/-тай эсэхийг 1 цагт багтаан тогтоож, бага зардлаар богино хугацаанд вирусын мутацийг мөн давхар илрүүлэх боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 14 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 20 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 22 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22