2021/09/19
USD 2,811

КОВИД-19 халдварын үед сайн дураар ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна


Коронавируст халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна.  

Ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

Коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж эрүүл мэндийн салбарын 13016 хүн ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 8,485/өнөөдрийн байдлаар/ хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна