Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн билээ. Одоогоор начин Э.Энхбатын биеийн байдал хүнд, БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Тэгвэл нэгэн иргэн твиттер хуудаснаа зодоон болсон гэх ХУД-ийн нэгдүгээр хороо, “Зүчи” зочид буудлын хажууд байрлах оффисийн барилгын eсөн давхарт Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффисын зургийг дэлгэсэн.
Өнгөрсөн долоо хоногт Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаяр аа, эмчилгээний зардлыг цаг тухайд нь хурдан төлнө үү. Түвшинбаярт ханийн минь эмчилгээний зардлыг цаг тухайд нь хурдан төлөхийг дамжуулаад хэлээд өгөөрэй" гэж сошил хаягтаа бичсэн байдаг.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна