"Халдвараар хөнгөн туссан, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэд гадуур явах тохиолдол их байна"


Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын  талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн  Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III  тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Хамгийн сүүлд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 12-оос дээш насны бүх иргэнийг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулах ажил үргэлжилж байна. Нэмэлт дархлаажуулалтын тухай асуудал яригдаж байгаа.  Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-нд гарсан А/517 дугаар тушаалын дагуу вакцинжуулалтад хамгийн эхэнд хамрагдсан Хариу арга хэмжээний багийн албан хаагчдад нэмэлт гурав дахь тунг хийж эхэлсэн. Тодруулбал, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад АстраЗенека вакцины III тун хийж байгаа. Дэлхийн улс орнуудад ч вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа давтан тун хийж байна.

Манай улсын хувьд тэр чиглэлийг бариад, давтан тунгийн ажлыг эхлүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдийнхөө эмнэлэгт давтан тундаа хамрагдаж байгаа. Харин онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилчдыг явуулын баг гарган вакцинжуулах, эсвэл тусгайлан гаргасан цэгүүдэд III тун хийнэ.

-Иргэд Дельта вирус тусахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дельта вирус олон нийтийн дунд тархсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс байнга түгээж байгаа. Амралт, зугаалгын улирал учир Дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хүн хоорондын зайгаа барих, гараа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх хэрэгтэй. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.

-Дельта вирусээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Коронавирусийн Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор  2-3 хүнд  халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Мөн гүйлгэх, гэдсээр өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа. Одоогоор Дельта вирусээр оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа. Мэдээж ХӨСҮТ-ийн Тандалт, хариу арга хэмжээний багаас хяналт тавиад явж байна. Ер нь хөнгөн туссан, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэд гадуур явах тохиолдол их бий. Иргэн та хөнгөн ч бай, хүнд ч бай коронавирусийн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлан, дэглэмээ сайн барих хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зохих шаардлага, зөвлөмжүүдийг л хүргүүлж байгаа. Тухайлбал, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, олон хүн бөөгнүүлж, цуглуулахгүй байх, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, гэр бүлийн хүрээнд агаарт гарах, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

-Эмнэлгүүдийн ажиллах хүчний нөөц, ачаалал хэр байна вэ?

-Альфа, Гамма вирусийн тохиолдол  зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна. Ковидын чиглэлээр ажиллаж байсан эмнэлэг, сувиллуудаа түр хугацаанд хаах, үндсэн тусламж, үйлчилгээ рүү нь шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа.

Тун удахгүй амралт, аяллын улирал дуусаж, иргэд суурьшлын бүсэд төвлөрөхтэй холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгааг өмнө нь дурдсан. Тиймээс цаашид авах арга хэмжээнүүдээ төлөвлөөд, орны зохицуулалтаа хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, давтан буюу III  тун хийхээр болбол ямар зохион байгуулалтад орох вэ, Тандалт, хариу арга хэмжээний багийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтээр бүхий л чиглэлээр төлөвлөлтөө хийж байгаа. Хамгийн гол нь халдварын тархалт бага байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа амраан, дархлааг нь дэмжиж, эрч хүчийг сэлбэх нь нэн чухал байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 3 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 18 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22