​ С.Амарсайхан: Ховд аймагт Үйлдвэр технологийн болон Агро парк байгуулах ажлыг эрчимжүүлнэ


МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, С.Амарсайхан Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-“Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк”-ийн ажлыг яаралтай хэрэгжүүлэн эрчимжүүлэх нь Ховд аймгийн төдийгүй бүс нутгийн хэмжээнд хөгжлийн хөдөлгөгч хүч болох учиртай. Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

- Засгийн газрын гол бодлого бол ерөөсөө энэ томоохон төсөл хөтөлбөр, тэр дундаа үйлдвэрлэлийг стратегийн гол бодлогоо болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын байрыг бий болгох, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлд анхаарч байна. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлогоо Засгийн Газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хөгжүүлэх хүрээнд эдгээр ажлууд хийгдэнэ. Ялангуяа хүнс хөнгөн үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбар, тэдгээрийг дагасан үйлдвэрлэлээр экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах ажилд бүсийн хэмжээний томоохон паркууд, үйлдвэрлэл технологи, агро паркуудаас гадна чөлөөт бүсийн үйл ажиллагаануудыг эхнээс нь эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

- Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ажлын хэрэгжилт ямар шатанд явж байна вэ? - Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах зорилго зорилтын хүрээнд Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулах ажлууд маш эрчимтэй хийгдэж байна.  Эрчим хүчний сайдтай уулзаж энэхүү ажлыг яаравчлах асуудлыг анхаарч ажиллана.

- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорсон. Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ?

- Эрдэнэбүрэнгийн УЦС барьж ашиглалтанд орох асуудал шийдэгсэн. УЦС-аа дагаад ажлын байр олноор бий болох, эрчим хүчний хараат бус болж, аймаг бүс нутаг эрчим хүчний аюулгүй байдал бүрэн шийдэгдэнэ. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн ихээхэн анхаарч байгааг та бүхэн мэдэж байгаа боловуу.  Ойрын хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Ховд аймагт ажиллана.

Эх сурвалж: https://khovd.mn/

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 17 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22