Элчин сайд Цай Вэньруй Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахад анхаарна гэлээ


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийгдэх Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, саатлын асуудал, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийн талаар харилцан санал солилцож ярилцав.

Сайд Л.Халтар БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй автотээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтуудын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах асуудлаар Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Цай Вэньруй Элчин сайд дээрх асуудлуудаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар дурдаад цаашид онцгой анхаарч БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Замын-Үүд боомтоор өчигдрийн байдлаар 110 тээврийн хэрэгсэл гарсан бол 138 тээврийн хэрэгсэл орж ирсэн тухай Замын-Үүд дэхь Гаалийн газраас мэдээллээ. 

 Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 3 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 18 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22