Цар тахалтай тэмцэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн cтратеги

Л.Бямбажав
2021/08/20

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 200 хоног энэ долоо хоногт тохиов. Өнгөрсөн 200 хоногт Засгийн газарт алдаа оноо аль, аль нь байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдээ вакцинжуулах, ААН-үүдээ дэмжих 10 их наядын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлсэн нь өнөөдөр эдийн засгаа сэргээхэд оновчтой бай нь байв. -5.3 хувь байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувь болж 2018 оны мөн үе  дээр очиж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, цар тахалгүй байх үе рүү эдийн засаг шилжсэн. Гэхдээ хөл хориогүй байсны хүчинд гэдгийг тодотгох нь зүйтэй. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Засгийн газар хатуу хөл хорихын эсрэг байж аль болох ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад гол чиг болгож вакцинжуулалттай хослуулсан нь өнөөдөр эдийн засагт бодит үр дүн үзүүлэв.

10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалжээ.

Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар олгоход энэ жил  2 их наяд төгрөгийг гаргахаар төсөвлөсөн. Тэгвэл уг зээл зарлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд 1.8  их наядын зээл гарчээ.Тодруулбал, өнөөдрийн байдлаар гурван хувийн хүүтэй зээлд 5121 ААН, 17 мянган иргэн хамрагджээ. Төлөвлөсөн санхүүжилт нь дууссан учраас дахин 1 их наяд төгрөгийг нэмж гаргахаар  Ерөнхий сайд арилжааны банкуудтай ярилцаж байгааг аж.  

Үндсэндээ Засгийн газар 200 хоногтоо иргэдийнхээ 60 хувийг бүрэн дархлаажуулалтад хамруулна гэсэн зорилтдоо, нэг ч гэсэн ААН-ийн үйл ажиллагааг зогсоохгүй байхын төлөө ажиллана гэсэн тэрхүү амлалтдаа хүрч чадлаа.

Гэхдээ үүгээр тайвшрах цаг болоогүй. Дахиад л цар тахлаас үүдэлтэй бусад асуудал шийдлээ хүлээж байна.

 Засгийн газраас юу хүлээх вэ

 Ирэх гурван жил Засгийн газар таван зорилтыг дэвшүүлэв.

  • Цар тахлыг богино хугацаанд даван туулах
  • Эдийн засгаа сэргээх
  • Дундаж давхарыг дэмжих
  • Үндэсний тогтолцоо бий болгох
  • Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх,

Цар тахлын үед эдийн засгаа ийн хамгаалсан Засгийн газрын дараа дараагийн 100 хоногт хийх ажлын нэг нь цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдэв. Энэ хүрээнд тусгайлан хууль боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Уг хуулиар ААН-үүдэд шаардлагатай байгаа хүнд суртлуудыг багасгах томоохон эрхзүйн орчныг бий болгоход анхаарна. Экспортыг дэмжсэн, импортыг орлуулсан гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн тэрхүү эрхзүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газар зорино. Саяхан Ерөнхий сайд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ өнгөрсөн 30 жилийн бүх алдаанд үе үеийн Ерөнхий сайд нарын өмнөөс уучлалт гуйж, хөрөнгө оруулагчдад ээлтэй Монгол Улс болно гэдгээ амалсан.

Хоёрт, ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэх шаардлагатай асуудал бол Замын-Үүдийн боомт. Тэнд нөхцөл байдал  сайжирч байгаа гэж албаныхан хэлж байгаа ч жолооч нарын хувьд авлига хээл, хахуул урьдын хэвээр цэцэглэж, байдал өмнөхөөсөө ч улам дордож байгааг хэлж буй. Эрээнээс Улаанбаатар хүрэх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх зохицуулалт тусгаж, жолооч нартай гэрээ байгуулсан ч тусыг эс олов. Товчхондоо Замын-Үүдийн гацаанаас гарахын тулд гаалийн татварыг тодорхой хувиар чөлөөлөх ёстой. Тэгэж байж тэнд гацсан ачаа бараа хурдан татагдана.

Оюутолгойн төслийг сайжруулах үүрэг Л.Оюун-Эрдэнэд оногдов

 Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын фокуслаж буй гол асуудал бол Оюутолгойн төсөл. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа нь гүний уурхайн геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг Оюутолгой төслийн менежментийн багаас удаа дараа өгч иржээ. Тэгвэл шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн зардал өсөж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй гэдэг дүгнэлт гаргасан талаар Засгийн газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн анх тооцсон зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтэрч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 22 сараар хойшилсон нь геотехникийн асуудлаас болоогүй гэх дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч байгууллага гаргажээ. Хөндлөнгийн шинжээч байгууллагын дүгнэлтийг мэдээлсний дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээрх Оюутолгойн хувьцаа 3.71 хувиар буурсан.

Монгол Улсын Засгийн газар далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг, Рио-Тинтог 34 хувь дээр үүсээд байгаа өрийг тэглэхийг шаардсан. Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондоны арбитрт өгсөн. Харин Монгол Улсын Засгийн газар энэ маргаанд Рио Тинтог татаж оролцуулах  сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг  нэхэмжлэлийг энэ сард багтаан хэлэлцэх товтой байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн төслийн талаар 200 хоногийн ярилцлагадаа тодорхой байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “Оюутолгой төсөл хэрэгжсэн нь бол зөв. Уг төсөл хэрэгжсэнээр эдийн засаг тэлсэн нь үнэн. Харин төслийг хэрэгжүүлэх тал дээр алдаа гаргасан нь үнэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад, тэр нь өнөөдөр цаг хугацаа явах хэрээр өр үүсгэсэн. Ногдол ашиг хэзээ ч авахгүй дандаа өртэй байх тэр тогтолцоо руу орчихоод байгаа нь мөн үнэн” гэж хэлсэн. 10 гаруй жил улс төрчдийн хамгийн их ярих дуртай хэрүүлийн сэдэв мөн попрох сэдэв нь болсон Оюутолгой төслийг сайжруулах үүрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт оногдсон. Тэгэж байж улстөрчдийн попролоос  Оюутолгойг салгана.

Халамжаас хөдөлмөрт шилжих хөдөлмөрийн цахим бирж

Халамж хавтгайрсан Монгол Улсыг хөдөлмөрт шилжүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Иргэд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээнээс гурван төрлийн халамжийг түлхүү авдаг. Үүнд, тэжээгчээ алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэмж, байнгын асаргааны тэтгэмж багтаж байна. Нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг гэх судалгаа ч бий. Халамж авдаг иргэд ажил хийхээс хойрго хандаж, халамжийн мөнгөөрөө амьдрахыг илүү үздэг энэ байдлыг бүрэн халж байж Монгол Улс ажилтай, орлоготой иргэдтэй болно.

Засгийн газар авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно гэж амалсан. Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад ажлын хэсэг зорино.

Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хийх ажлууд нь тодорхой болжээ. Шийдвэр бүрээ долоо хэмжиж, нэг огтолно гэсэн Ерөнхий сайдад  ард түмэн  өндөр хүлээлт тавьж буйг сануулъя.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 35 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 1 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 3 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 4 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 5 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 6 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр