Хандгайтын ой, голыг хашаалсан компани барилгын ажлаа үргэлжлүүлж, Экологийн цагдаагийн алба мэдээлэл өгөхгүй гүрийсээр байна

Н.Мижидмаа
6 цагийн өмнө

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд байгаль орчныг сүйтгэж, 20 гаруй барилгын суурь цутгасан байгааг бид энэ оны долдугаар сард мэдээлсэн. 


Манай мэдээллийн мөрөөр тухайн газарт Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас очиж ажилласан.Ингэхдээ Экологийн цагдаагийн албанаас тус барилгын ажлыг зогсоож, байгальд учруулсан хохирлын хэмжээг тогтоох талаар мэдэгдсэн байдаг.


Гэвч өнөөдрийн /2021.08.26/байдлаар “ойг голтой хашаалж, барилгын ажил явуулах боломжгүй” гэж зогсоосон газарт барилгын ажил үргэлжилж байгааг тухайн газарт амьдардаг оршин суугчид хэлж байгаа юм.

Мэдээллийг эргэн сануулахад "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгосон байдаг. Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх болон хугацааг  нь сунгах хүсэлт явуулахад мөн л Б.Баярмагнай гарын үсгээ зурсан талаар СБД-ийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэн байдаг. Тухайн газрыг эзэмшигчид энэ онд СБД-ийн газар зохион байгуулалтын албанд 2,8 га газраа 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт оруулаад түдгэлзсэн хариу өгсөн талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлсэн байдаг. Тус 34 хүний нэрс дунд Гомбосүрэнгийн Гансүх, Дашзэвэгийн Оюунжаргалт гэх мэтчилэн иргэдийн нэрс байгаа юм. 

 Ойн дунд "Хандгайт вилла" гэх хотхон баригдаж байгаа гэх мэдээлэл байдаг бөгөөд тус 2,8 га газрын зөвшөөрөл СБД-ийн засаг даргын захирамжаар цуцлагдах юм. Гэвч өнөөдрийн байдлаар тус газрын зөвшөөрөл цуцлагдаагүй. Барилгын ажил үргэлжлэн явагдаж, гол дагуух бургасыг тасдан ойг, голтой хашаалсан барилгын ажил үргэлжилсээр байна. 

Бид энэ асуудлаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад бидэнд ямар нэгэн мэдээлэл өгдөггүй бөгөөд байгальд хичнээн төгрөгийн хор, хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа юм.

Бид энэхүү асуудлаар та бүхэндээ үргэлжлүүлэн сурвалжилга, мэдээллүүдийг хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 5 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 20 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22