Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн олон улсын нэр хүнд бүхий байгууллагыг даргалах эрхийг баталгаажууллаа

О.Шүрэнцэцэг
2021/08/28

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн хурал 2021 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо цахимаар зохион байгуулагдлаа.

Тус нийгэмлэгийг одоо даргалж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс зохион байгуулж буй энэхүү хуралдАзи тивийн 30 гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын Ерөнхийлөгч, дарга,Ерөнхий шүүгч нар түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид болон Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн бага хурал, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Евразийн Эдийн засгийн Холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хурлын хүрээнд Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал тус тус боллоо. 

Эдгээр хурлаар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалагчийн  тайлан, судалгаа-шинжилгээ, захиргаа-зохион байгуулалт, сургалт хариуцсан нарийн бичгийн дарга нарын газруудын тайланг сонсохоос гадна, шинэ гишүүн элсүүлэх, тус нийгэмлэгээс Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн багахуралд оролцох, Европын Үндсэн хуулийн шүүхүүдийн Бага хуралтай хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна “Интернэтийн эрин үе: хууль дээдлэх ёс, хүний үнэ цэнэ ба улсын тусгаар тогтнол” сэдэвт олон улсын симпозиум болж,оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурлаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах эрх олгохоор өмнө нь гаргасан шийдвэрээ баталгаажууллаа. Үүнтэй холбогдуулан нийгэмлэгийн даргалагчийн тугийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга хүлээн авч Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгөх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 6 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 21 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22