2021/09/20
USD 2,811

Н.Алтанцэцэг медалийн төлөөх барилдаанд ялагдаж, V байр эзэллээ

О.Шүрэнцэцэг
2021/08/29

Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ. Азийн пара наадмын хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилын Мег Эммерихтэй өрсөлдсөн. 

Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв. Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр буучихав. Ингэснээр манай гурван жүдочийн хоёр нь 7-р байр, нэг нь 5-р байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлэв.

Маргааш манай найдваруудын нэг Э.Содномпилжээ паралимпын наадамд бяр чадлаа сорих болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна