“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” 66-70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

Н.Мижидмаа
2021/09/01

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны 04 дүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны 07 дугаарын 03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 09 сарын 01-ний байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эхний ээлжийн 744 метр шугамыг ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 8-р сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан. Ингэснээр БГД-ийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэхь 10-р хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Дараагийн ээлжид 1-р хорооллийн Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг 2021 оны 9-р сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж байна. Энэ хэсгийн шугамыг залгаснаар УДДТ-120, 121-с хангагддаг нийт 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Үүнд: СХД-ийн 13, 14-р хороо буюу 1-р хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрнууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг хамрагдана.

  “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 9 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22