Паралимп: Таеквондогийн төрлөөр Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар хүч сорино

Н.Мижидмаа
2021/09/02

“Токио-2020” зуны паралимпын наадам өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн амжилттай явагдаж байна. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдрөөс таеквондогийн төрөл эхлэх гэж байна. Энэ удаагийн наадамд манай орноос анх удаа 2 тамирчин таеквондогийн төрөлд паралимпын эрхийг авч эх орноо төлөөлөн оролцож нэгэн шинэ түүхийн хуудсыг бичиж байгаагаараа онцлог болж байна. Тодруулбал, -61кг жинд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Г.Болор-эрдэнэ тулалдах бол эмэгтэйчүүдийн -49кг жинд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Х.Энхтуяа нар тулалдах хуваарьтай байна. 

Манай 2 тамирчин жингээ тэргүүлж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж Х.Энхтуяа хоёрдугаар тойрогт Узбекистан болон Афганистан 2 улсын аль нэг ялсан тамирчинтай Улаанбаатарын цагаар 11 цагт дэвжээн дээр хүч үзэх бол Г.Болор-эрдэнэ хоёрдугаар тойрогт Итали болон Узбекистан улсын ялсан тамирчинтай тулалдана. 

 ОУХМ Г.Болор-эрдэнэгийн товч танилцуулга:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1995 оны 03 сарын 26-нд төрсөн. 2012 оноос таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн ба хар бүс 1-р дантай, олон улсын хэмжээний мастер, хөдөлмөрийн хүндэт медальт, Пара Таеквондогийн ДАШТ-ээс 4 алтан медаль, ААШТ-ээс 4 алтан медаль, Далайн орнуудын нээлттэй тэмцээнээс 1 алтан медаль хүртсэн. Түүнчлэн 2014 оны Дэлхийн шилдэг тамирчин, 2019 оны Дэлхийн шилдэг тулаанч цолоор шагнагдсан ба 2020 оны Токио-2020 зуны паралимпийн анхны эрхийг Монгол Улсдаа авчирсан.

 Х.Энхтуяагийн товч танилцуулга:

 Архангай аймгийн Их Тамир суманд 1990 оны 09 сарын 06-нд төрсөн. 2015 оноос таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн . Хар бүс 1-р дантай, олон улсын хэмжээний мастер, алтан гадас одон, Паралимпийн хорооны алтан нар одонтой. Пара Таеквондогийн ДАШТ-ээс 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, ААШТ-ээс 4 алтан медаль, Далайн орнуудын нээлттэй тэмцээнээс 1 алтан медаль, Дэлхийн их наадмаас 1 хүрэл медаль, Европын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алтан медаль, Ким Ун Ёон ОУ-ын тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртсэн.  2017 оны Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин, Ази Тивийн шилдэг тамирчин болно. Монголын Пара таеквондогийн холбооны шигшээ багийн тамирчин. 2017 оноос Үндэсний шигшээ багийн тамирчинаар ажиллаж байна. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 9 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22