ХУД-ийн ИТХ-ын дэргэдэх Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд эмнэлгийн тоног төхөөрөмжүүд гардуулан өглөө


Цар тахал эрчимжсэн энэ хүнд үед эмнэлгүүдэд өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх орны тоо хүрэлцээгүй байгаагаас гадна хүндэрсэн өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүдийн хомсдлын асуудал үүсээд байгаа нь өвчнийг эмчлэх , цар тахлыг хумих үйл явцад хүндрэл учруулаад байгаа юм.

 Үүнтэй холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хамтран эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд гардуулан өглөө.

  Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд тус дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн Тэргүүн Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын даргын зөвлөх бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Энхбаатар,  НҮБ-ын элч дуучин, МУГЖ, Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ариунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч,Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Идэрчулуун, Улаан Загалмайн хорооны дарга Э. Наранчимэг нар оролцлоо.


 Эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээтэй байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, хяналтын дэлгэцүүд зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хангарьд-2 эмнэлэг, Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 гэх томоохон гурван байгууллагуудад гардуулан өгсөн юм.

 Хан-Уул дүүргийн Улаан загалмайн Удирдах зөвлөлийн гишүүд хүмүүнлэгийн ажлыг ийнхүү эхлүүлж хүн амын эрүүл мэндийг дэмжих олон олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр цаашид ч төлөвлөөд байгаа юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 9 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22