Төрийн ордны гадаа суулт зарлаад байсан ахмад настан С.Цэвээнд хоёр өрөө байр өглөө


Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Тэгвэл С.Цэвээн гуайг өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардууллаа.

Энэ үеэр С.Цэвээн гуай “Ханиасаа 1990 онд хагацаж, хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр үеийн хуулиар улсад 28 жил ажилласан эмэгтэй тэтгэвэрт гардаг хуультай байсан тул эрт тэтгэвэрт гарсан даа. Тэтгэврийн  мөнгөөр хүүхдүүдээ өсгөн, хүнд замыг ч туулсан. Өнөөдөр Хотын дарга хүлээн авч уулзаад, ийм сайхан баяртай мэдээ дуулгасанд маш их баярлаж байна. Гурван сарын турш Төрийн ордны үүдэнд суухад их зүйл бодогдож байлаа. Өнөөдрийн энэ үйл явдал хэлмэгдэж үлдсэн намайг,  бас ханийн минь нэр төрийг цагаатгаж өглөө. Суулт хийж байхад хотын дарга ирж уулзаад “Таныг ийм олон хоног суулт хийхийг хараад сэтгэл өвдөж байна. Та надтай заавал уулзаарай” гэж хэлээд явсан юм. Харин өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар намайг хүлээн авч уулзаад, энэ насандаа мартахааргүйгээр баярлууллаа. Гомдож байсан сэтгэлийг минь үнэхээр баярлуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХММХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 9 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22