ГЕГ: Зорчигч хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс


Зорчигчийн хувийн хэрэглээний эм гэдэг нь: Зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг хэлдэг.
Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй. Мөн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж (7 хоног)-ийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.
Харин судсаар сэлбэх шингэн, атибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.
Зорчигч зөвшөөрсөн хувийн хэрэгцээний эмийг ямар нэгэн байдлаар нууж тугалган цаасанд боох, жүүс, ундааны саванд хийх шаардлагагүй бөгөөд хил, гаалийн хяналт шалгалтын рентген тоног төхөөрөмж нь нуусан барааг бүрэн илрүүлэх боломжтой юм. Нуусан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Мөн зорчигч аяллын үеийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс (шинэ болон хуучин), очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардахгүй хүнс (үүнд ааруул ч багтана) болон аяллын зорилго, хугацааг харгалзан үзсэн барааг хилээр нэвтрүүлэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 11 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22