АНУ-д бүх төрлийн барааны хомсдол үүсжээ


АНУ –д цонхны шилнээс эхлээд бурбон, бульдозер хүртэл бүх төрлийн бараа бүтээгдэхүүний асар өргөн цар хүрээтэй хомсдол үүсээд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Гэхдээ далайн тээвэр гүн хямралд байгаагаас үүдэн бусад тивийн нийлүүлэлтээс хамааралтай салбарууд энэхүү хомсдолд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа юм байна. Энэхүү барааны хомсдолыг дагаа Америкийн зах зээл дээр юмны үнэ огцом өсөж байгаа бөгөөд Холбооны нөөцийн систем инфляц цаашдаа улам нэмэгдэхээс ихээхэн болгоомжилж байгаа аж.

 Цар тахлаас өмнө шаардлагатай бараагаа авахын тулд холбогдох сайт руу нь орж, зохих холбоос дээр ганц товшиход хангалттай, үүний дараа хоёр гурав хоног, үгүйдээ гэхэд долоо хоногийн дараа захиалсан бараагаа хүлээн авдаг байсан. Гэтэл COVID-19 газар авснаар нийлүүлэлтийн хэлхээс томоохон доголдол үүсэж, АНУ гэлтгүй дэлхийн тэр чигээрээ үндсэн бараа бүтээгдэхүүний хомсдолд оров. АНУ-ын хувьд металл, мод, тэр бүү хэл архи дарсны лонх хүртэл хүрэлцэхгүй байх нь хэвийн үзэгдэл болж орхилоо. Ийм нөхцөлд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол өсгөхөөс өөр аргагүй болж байгаа улс даяар тогтвортой инфляцийг өсгөх эрсдэл үүсгэж.

 Тухайлбал, барилгын болон уул уурхайн техникийн АНУ дах хамгийн том нийлүүлэгч болох “Caterpillar” нь хуванцар давирхай, хагас дамжуулагч гэсэн ховор эд ангиудын үнэ тогтмол өсөж байгаа учраас гуравдугаар улиралд ашиг нь буурна гэж мэдэгдсэн. Тэгвэл “Jack Daniel's”, “Woodford” гэх мэт вискиний алдартай брэндүүдийг эзэмшдэг “Brown-Forman” компани нь шил гэх мэт сав баглааны үндсэн түүхий эдийн хомсдолд ороод байгаагаа мэдээлсэн. Ийнхүү бүгдийг хамарсан хомсдолын давлагаанаар далимдуулж зарим компаниуд хэрэгцээг хангахаар шинэ үйлдвэр бариад эхэлжээ. Жишээлбэл, авто машин ба электрон бараанд шаардлагатай бичил схемийн хэрэгцээг хангахын тулд хагас дамжуулагч үйлдвэрлэгчид шинэ үйлдвэр нэмж барьж байна.

 Гэхдээ нийлүүлэлтийн уламжлалт зам, сувгууд хэт их ачаалалтай ажиллах болсонд гол асуудал байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Эдийн засаг сэргэхийн дагаад эрэлт өсөж, хэдэн мянган компанид бүгдэд нь бүтээгдэхүүнээ тээвэрлэх хэрэгсэл нэгэн зэрэг ихээр шаардлагатай болоход контейнерүүд, тээврийн усан онгоц, ачааны машины эрэлт огцом нэмэгдэв. 

 Хуванцар үйлдвэрлэлийн “United Solutions” компаниас полимерүүдийн үнэ зөвхөн өнгөрсөн жил гэхэд л 100 хувиар өссөн нь энэ салбарт тулгарсан хамгийн том бэрхшээл байсныг онцолжээ. Өмнө нь энэ компанийнхан дотоодын зах зээл дээр хуванцрын үнэ хэт өндөр байвал Хятадын гэх мэт хилийн чанад дах зах зээлээс арай хямдыг хайдаг байсан. Гэтэл одоо далайн тээврийн үнэ огцом өссөн болохоор хилийн чанадаас хямдыг оллоо ч тээвэрлэх явцад үнийг зөрүү нь үгүй болж хувирч байна. 

 Мөн энэ зун АНУ –ын нийлүүлэлтийн хэлхээс өөр нэг шинэ асуудал үүссэн. Шил шилээ даран үүссэн далайн хар салхи нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн ажлыг тасалдуулсан. Үүнээс болоод хуванцар болон бусад үндсэн эд материалуудын нийлүүлэлт тасалдах бүр ч их аюулд ороод байгаа аж.

 Энэ бүх барааны хомсдол, өндөр үнийг дагаад ажлын хүчний хомсдолын дагасан цалин хөлсний өсөлт нийлээд АНУ-д юмны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Инфляц сүүлийн 13 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 15 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 18 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22