Ойрын жилүүдэд Франц, Монголын харилцааг иж бүрэн түншлэлийг түвшинд хүргэнэ

О.Шүрэнцэцэг
2021/09/14

Бүгд найрамдах Франц Улс бол Монгол Улсын оюун санааны гуравдагч хөрш юм. Шинэ парламент байгуулагдснаас хойш анхны зочид бол Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчид байлаа. Төлөөлөгчдийг өнөөдөр УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн хамт хүлээн авч уулзав. 

Франц Улс  манай улсын ардчиллыг тууштай дэмжиж ирсэн агаад ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн. Тус улс манай улсад цар тахлын хүнд нөхцөлд эм, эмнэлгийн хэрэгсэл буюу хүчилтөрөгчийн  эмчилгээний иж бүрэн техникийн тусламж үзүүлсэн билээ. Мөн КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлэхэд  242 сая ам.доллараар санхүүжүүлээд байна.   


Манай улс Франц Улстай  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааны төвшинд хүрэх хүсэл эрмэлзэл байна. 

Франц-Монголын Сенат дахь хоёр улсын найрамдлын бүлгийн дарга  Филипп Мүэй  хэлэхдээ,  үнэт зүйл, түүх, соёлын хувьд холбоотой улс орнуудын хувьд өнгөрсөн болон одоо, ирээдүйн хамтын ажиллагаа харилцан  өгөөжтэй, үр дүнтэй үргэлжлэхийг хүсч байна. 

 Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улсын чухал  үүрэгтэй оролцож, тусалж, дэмжиж хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлэв. 

Хоёр улсын парламент  хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа харилцан туршлага судлах, хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн төвшинд хүргэхэд манлайлан ажиллахад санал нэгдлээ. 

2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд монголын тамирчдыг амжилттай оролцоход Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлсэн юм.  

Цар тахлын хүнд нөхцөлд богино хугацаанд, үр дүнтэй айлчлалыг зохион байгуулсан хоёр парламентын найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Филипп Мүэй нарт талархаж буйг УИХ -ын дарга илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 44 минутын өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 4 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 15 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 21 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 23 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22