2019 оны түрүү бөх Э.Оюунболдын цолыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган хураахаар болжээ.
Ингэснээр үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод 8-ын даваанд унасан Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна