Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Э.Оюунболдын Улсын аварга цолыг хураалаа. Ингэснээр 9-ын даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Улсын Аварга С.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.
Мөн Э.Оюунболдод 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг хүртэхээр болов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна