Нүүрсний уурхайг хаатал өдөр бүр 500 мянган еврогийн торгууль ноогдуулжээ


Люксембург дах Европын холбооны шүүхээс Польш улсын “Туров” нүүрсний уурхайг бүрэн зогсоох хүртэл өдөр бүр 500 мянган еврогийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан байна. Европын холбоонд гомдол гаргасан Чех улс болохоор Польшийг өдрийн 5 сая еврогоор торгохыг шаардаад байсан ч ийнхүү арай зөөлөн арга хэмжээ авсан аж.

 Чех нь хил залгаа Польшийн нутагт байгаа “Туров” нүүрсний уурхайг Европын холбооны баримталж байгаа бодлогын дагуу хаагаагүй тохиолдолд өөрийн нутаг дах олон тооны гол горхи бохирдож, байгаль орчинд ноцтой хохирол учрах эрсдэл үүсээд байгаа учраас Европын холбооны шүүхэд хандан уурхайг хаалгах зарга үүсгээд байсан аж. Гэвч Польш нь Европын холбооны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, уурхайг хаахгүй, торгуулийг ч төлөхгүй гэж мэдэгджээ. “Туров” нүүрсний уурхайгаас олборлодог нүүрсээр нь Польшийн нийт цахилгаан эрчим хүчний 7 хувийг үйлдвэрлэдэг төдийгүй уурхайн дэргэдэх Богатыня нэртэй жижиг хотын цор ганц цахилгаан станцыг нүүрсээр хангадаг учраас хаах ямар ч боломжгүй гэжээ. Уурхайг эзэмшдэг компани нь уурхайг хаахгүй төдийгүй ойрын хугацаанд ашиглалтын талбайг нь 30 км.кв-аар өргөсгөж, бүр илүү гүнээс нүүрс олборлох төлөвлөгөөтэй, ингэж өргөсгөсөн уурхайг багаар бодож 2044 он хүртэл ашиглана гэж мэдэгдсэн байна.

 Сүүлийн үед Европын холбоонд шатдаг хийн үнэ 4-5 дахин өсөж, үүнийг дагаад шатдаг хийгээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэдэг цахилгааны үнэ 2-3 дахин өссөн үед зөвхөн Польш гэлтгүй Европын бусад улс орнууд ч нүүрсний олборлолтоо сэргээж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа буцаан ажилд оруулах тухай ярих болсон тул Польшийн байр суурийг зөвтгөх улс ч цөөнгүй байгаа аж. Гэхдээ Польш тэргүүтэй Европын зарим улсууд шатдаг хийн ихээхэн хомсдолд орж, цахилгаан ба дулааны үнэ нь өсөөд байгаа хэдий ч ОХУ-аас шатдаг хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг ашиглалтад оруулахыг тууштай эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Тэд Европын холбоонд Оросын шатдаг хий ямар ч хэрэггүй учраас Оросын хий дамжуулах хоолой нь эдийн засгийн бус цэвэр улс төрийн шинжтэй төсөл гэж эсэргүүцсээр байгаа юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 18 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22