Д.Хаянхярваа: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эдийн засгийн сорилтыг давна


10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia Mining 2021” уул уурхай, газрын тосны үзэсгэлэн энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагч болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож байна.

“Mongolia Mining 2021” уул уурхайн үзэсгэлэнг нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа хэлсэн үгэндээ “10 дахь жилдээ болж буй “Mining Mongolia” арга хэмжээнээс манай компаниуд олон шинэлэг санаа, шилдэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан. Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийнхэнд хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэхүү сорилтыг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм” гэлээ.

Түүнчлэн уул уурхайн салбарын гол асуудлын нэг бол тээвэр, ложистик болохыг онцолж, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд Монголын гурван томоохон компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулсан нь бодлогоо тодорхойлж, чадвал үр дүнтэй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болдогийн бодит жишээ гэдгийг Д.Хаянхярваа захирал хэлж байв. Үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь” сэдвээр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд илтгэл тавилаа. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид компанийн хийж хэрэгжүүлэхээр зорьж буй алхмуудын талаар танилцуулав. “Mongolia Mining 2021” арга хэмжээ 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт Ухаа спорт” цогцолборт 3 өдрийн турш үргэлжилнэ. Уг арга хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийж, мэдээлэл өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 19 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22