Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ


Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгийн газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Сэрэмжлүүлэг: Газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

 Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга, 26- 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 18 минутын өмнө
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 34 минутын өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 42 минутын өмнө
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 20 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22