Ангарскийн нефтийн үйлдвэрээс эхний ээлжийн 1500 тн шатахуун өнөөдөр гарлаа

О.Шүрэнцэцэг
23 цагийн өмнө

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээврийн талаар УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлсөн бөгөөд өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр боллоо.

Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 14 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 20 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 22 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22