Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна

О.Шүрэнцэцэг
2 цагийн өмнө

 Ковид-19 өвчний тархалт өндөр байгаа энэ үед зэрэгцэн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ханиад томуу нэмэгдэж байгаа. Баянзүрх эмнэлгийн амбулаторийн үзлэгээр өдөрт 100-200 хүүхэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх эмнэлэг нийт 450 ортой, үүнээс ковидийн 200 ор дэлгэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн орон дээрээ үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Ковид-19 өвчний 200 орон дээрээ байнга дүүргэлттэй ажиллаж байгаа гэнэ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг сонсож эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тус эмнэлгийн хувьд хүний нөөц дутагдалтай байгааг Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батцэцэг хэлж байлаа. Эмч ажилчид өвдөж, орлон ажиллах боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болж буй талаараа эмнэлгийн удирдлага танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 14 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 20 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 22 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22